Ахмад дайчин 75 жилийн дараагаар анхны хайртайгаа эргэн уулзлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр учирч салсан залуу хос 75 жилийн дараагаар эргэн уулзжээ. 1944 онд Францын Брие тосгонд Холбоотны цэргүүд түр байрлахад АНУ-ын 24 настай байлдагч К.Т.Роббинс 18 настай франц бүсгүй Жаннин Ганайтай танилцаж, богино хугацаанд ч гэсэн хайр сэтгэлтэй болж амжжээ.

Роббинс дүрэмт хувцсаа угаалгахаар айл хайж явахад Ганайгийн ээж нь зөвшөөрч, тусалсан юм байна. Ингэж охинтой нь танилцсан аж. Гэвч хоёр сарын дараагаар Холбоотны цэргүүд Бриегээс хөдлөхөд тэд хагацжээ. “Түүнийг явахад би их уйлж билээ. Мэдээж, сэтгэл санаагаар ч их унасан. Дайны дараа Америк руу явалгүй, буцаад ирээсэй гэж би хүссэн” хэмээн Ганай одоо дурсан ярьж байна.

1945 онд дайн дуусахад Ганай хайртай залуугаа эргээд ирнэ хэмээн найдаж англи хэл сурчихсан байж. Гэвч Роббинс эх нутаг руугаа оджээ. Эх орондоо очоод Лилиан гэх бүсгүйтэй гэр бүл болж, 70 жил хамтдаа амьдарсан байна. Түүний эхнэр 2015 онд 92 насандаа өөд болжээ.

Харин Ганайгийн хувьд 1949 онд нөхөрт гарч, таван хүүхэд төрүүлж өсгөжээ. Роббинс ч, Ганай ч анхны хайраа огт марталгүй, хамтдаа авахуулсан хар цагаан зургаа хадгалсаар өдий хүрсэн гэнэ.

Нормандад Холбоотны цэрэг буусны 75 жилийн ойгоор 97 настай Роббинс Францад очжээ. Ойн ёслолын ажиллагааны үеэр Роббинс сэтгүүлчдэд хайр дурлалынхаа тухай ярьж, Ганайгийн тосгонд очвол баяртай байх тухайгаа хуучилжээ. Гэтэл сэтгүүлчид Ганайг эрж хайн, ахмадын асрамжийн газар байгааг олж мэдсэн байна. Ингээд Роббинс Ганайг эргэн очжээ. “Би чамайг урьдын адил хайрласаар байсан шүү. Чи үргэлж миний зүрхэнд явсан” хэмээн Роббинс Ганайг тэвэрч уулзахдаа хэлжээ.

Тэд хэдэн цаг ярилцаж суусны дараагаар Роббинс ёслолын ажиллагаанд оролцохоор гарчээ. Гарахдаа тэрбээр Ганайтай буцаж ирээд тухтай уулзана гэж амласан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уранаа(202.126.89.245) 2019 оны 06 сарын 16

үнэхээр сэтгэл хөдөлмөөр юмаа! сайхан сэтгэл.

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
Top