У.Хүрэлсүх: Утаа багасахгүй бол Хотын даргатай яриарай

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ.

Засгийн газрын энэхүү шийдвэр өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.06.18/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газрын шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Ажлын маань үр дүн удахгүй гарна. Ирэх долоодугаар сарын 1-н гэхэд бүх үр дүн гарах ёстой. Монгол Улсын Засгийн газар шаардагдах бүх ажлыг нь шийдэж өглөө. Хөрөнгө, мөнгөнөөс эхлүүлээд тээвэрлэлтийнх нь асуудлыг шийдэж өглөө. Үйлдвэрийг нь барьж өглөө. Тодорхой хэмжээнд зохион байгуулалтыг нь хийж өглөө. Одоо бол сайжруулсан шахмал түлшийг цэгүүдэд түгээх ажил л үлдсэн. Энэ ажлыг Н.Цэрэнбат сайд болон Хотын дарга С.Амарсайхан хариуцна. Үүнийг албан ёсоор хэлж байна. Одоо ажлаа хийцгээ. Тиймээс өвөл утаатай байх эсэх нь Хотын даргын гарт шилжсэн. Нийслэлийн гарт шилжсэн. Ард иргэд өвөл утаатай байвал Хотын даргатай ярь. Ерөнхий сайдын хувьд албан ёсоор анхааруулж байна. Засгийн газар хийх ажлаа хийсэн. Одоо шат шатандаа ажлаа хариуцаж, амьдралаа өөд нь татна" хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анхаа(202.126.88.208) 2019 оны 06 сарын 20

Хүрэлсүх хаа очиж эр хүн шиг үнэнийг хэлэх юмаа. Нээрээ хотын энэ олон дарга нар юу хийх ёстой юм бэ

0  |  0
Анхаа(202.126.88.208) 2019 оны 06 сарын 20

Хүрэлсүх хаа очиж эр хүн шиг үнэнийг хэлэх юмаа. Нээрээ хотын энэ олон дарга нар юу хийх ёстой юм бэ

0  |  0
Ц.БАТДОРЖ(66.181.161.127) 2019 оны 06 сарын 20

С.АМАРСАЙХАН Н. ЦЭРЭНБАТ ХОЁР АМЬЖИХ УУ? АРМИЙН ТУШААЛ АМЬДРАЛЫН ТУРШИЛТ ХОЁР ГАЗАР ТЭНГЭР ШИГ Л ЯЛГААТАЙ ШҮҮ ДЭЭ. ШҮДГҮЙ АРСЛАН СҮҮЛИЙН ХЭДЭН САР ЗӨНӨӨД БАЙНА УУ? ЗӨНГӨРТӨӨД БАЙНА УУ?

0  |  0
сониуч сонжооч (66.181.161.76) 2019 оны 06 сарын 19

Даарч зутарч ѳвѳлжвѳл надтай ярь гэж хэлсэн бол овоо л оноо цуглуулж, хариуцлага хүлээх чадвартайгаа харуулах байв. Харин бултаач бусдад ачаагаа дайгч гэдгээ л зарлахаас хэтэрсэнгүй хѳѳрхий их ухаан зараа даа!?

0  |  0
ха(43.242.243.230) 2019 оны 06 сарын 20

улсын мөнгөөр ч тоглож байна доо

1  |  0
Zochin(150.129.141.92) 2019 оны 06 сарын 18

Amarsaihan bagasgaj chadahgviee sandal shireenii halaa selgee hiigeed zavgvi zavgvi

0  |  0
Zochin(66.181.161.41) 2019 оны 06 сарын 18

5толгойгоос УБ лу нүүрс тээвэрлэж буй хүнд даацын машинуудаас болж ирээдүй хойч үеэ өрөнд оруулан/чингис бондны мөнгө/ байж тавьсан УБ-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай зам эвдэрч дууслаа . Ирээдүй хойч маань зам ч үгүй баахан өртэй үлдэх нээ энэ замын засвар арчлалтанд татвар төлөгчдийн мөнгө урсана .Хүүк-д татвар төлөгчдийн мөнгийг өчүүхэн ч гэсэн хайрлах сэтгэл байгаа бол энэ тээврийн ажлаа замд халгүйгээр зохион байгуулмаар байна

0  |  0
Top