Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 06 сарын 22

Технологийн горим, эвхэгддэг төхөөрөмжийн байдал зэргээсээ шалтгаалан худалдаанд гарахаа хойшлуулаад байсан эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болсныг Samsung компани мэдээллээ.

Хэдийгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаанд гарах байсан ч технологийн горимоо шинэчлэх хэрэгтэй болсон бөгөөд багтаамж, санах ой, үйлдлийн систем зэргийг бүрэн шинэчлэн, өөрчилж худалдаанд гаргахаар болжээ. Компанийн зүгээс эвхэгддэг гар утасны технологийн горимыг тавдугаар сарын сүүлчээр бүрэн шийдсэн байна. Улмаар туршилтын хугацаа хагас сар үргэлжилжээ. Одоогоор чухам хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна.

Samsung Galaxy Note 10 ирэх долоодугаар сард худалдаанд гаргахаар болсон бол эвхэгддэг гар утсыг 2019 оны сүүлийн улиралд багтаан худалдаанд гаргаж болзошгүй байна. TechCrunch зэрэг технологийн салбарын сэтгүүлүүдээс харвал 10-11 дүгээр сарын орчимд худалдаанд гарах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top