- Улс, хот хоорондын нийтийн тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн цагаар гардаг -
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос “Шөнийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай” тушаал мөрдөгдөж эхэлснээр эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай Арвайхээр, Өмнөговь Даланзадгад, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ Алтанбулаг, Хэнтийн Чингис хот, БНХАУ-ын Эрээн зэрэг чиглэлүүдэд шөнийн цагт 3113 тээврийн хэрэгслээр 92251 зорчигч тээвэрлэлтэд оролцож байна. Улс, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн 68 чиглэлийн аялалын үргэлжлэх хугацаа дундажаар 15-30 цаг зарцуулдаг нь шөнийн цагаар тээвэрлэлт гүйцэтгэх шалтгаан болдог. Харин сүүлийн жилүүдэд хот хоорондын нийтийн тээвэрт гарсан зам тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн тээвэрлэлтийн үед гарсан судалгаа бий. Тиймээс Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлнэ гэдгийг Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )