Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019 оны 10 сарын 16

Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ.

Хүндэт зорчигч үйлчлүүлэгч та бүхэнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:

Цагийн хуваарь:

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
Тээвэрлэлтийн зай: 275км
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут

Хөдлөх цэг:

Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум
Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас

Тариф:

Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

Эх сурвалж: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top