Анжелина Жоли Брэд Питт хоёр 2016 онд л гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Гурван жил орчмын хугацаанд шүүх хурлыг байн байн зарласан ч одоо хүртэл тэднийг гэр бүлийг бүрэн цуцлаагүй хэвээрээ байгаа. Сүүлдээ Брэд Питт залхаад Анжелина Жолигоос шүүх хурлын товыг дахин хойшлуулахгүй байхыг шаардаж, тогтсон хугацаанд хурал хийлгэхгүй уявал мөнгөн торгууль тавиулах тухай тулгалт шаардлага хүртэл тавиад байгаа билээ.
Энэ хугацаанд Брэд Питт хэд хэдэн эмэгтэйтэй нэр холбогдоод амжсан бол Анжелина Жоли өөр эртэй огт нэр холбогдсонгүй. Hollywood Life түүний эрчүүдээс зайгаар барьсаар буйн нууцыг тайлахаар олон хоногийн турш хувийн мөрдлөг, тандалт хийж үзжээ. Ингээд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
“Анжелинагийн амьдрал ажил, хүүхэд гэсэн хоёр л чиглэлтэй болжээ. Үүндээ хамаг цагаа зарцуулаад өөр цаг зав бараг гардаггүй учир өөр эрчүүд түүнд байхгүй. Тэр ийм амьдралдаа аз жаргалтай яваа. Романтик харилцаа одоогоор тохирох зүйл биш гэж тэр бодож байгаа бололтой” гэж Hollywood Life дүгнэсэн байна.
Гэр бүлээ цуцлуулах үйл явцыг одоо хүртэл уясаар байгаа нь Брэд Питтээс салахгүй гэсэн сэтгэлтэй нь холбоотой байж болох тухай хэвлэлүүд дурсдаг. Тэгвэл Hollywood Life энэ таамаглалыг эрс няцаажээ. “Үгүй ээ, хэргийн учир Брэдэд биш. Зүгээр Жоли өөр эрчүүдтэй уулзахыг хүсэхгүй байгаа болохоор уулзахгүй байгаа юм. Мэдээж, дандаа ийм байхгүй. Одоогоор бол түүний хувьд гэр бүл, ажил нь илүү чухал” гэжээ.
Анжелина Жолигийн хувьд хамаарсан, хариуцсан ажил олон. Түүнийг НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал хариуцсан элч гэдгийг дэлхий даяар мэддэг билээ. Тэрбээр элчийн хувиар өнгөрсөн олон жилүүдэд дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд үгээ хэлж, оролцоогоо илэрхийлсээр ирсэн. Дашрамд тодотгоход, Жоли өдгөө Who Wish Me Dead киноны зурагт авалттай байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Эргэж амьдраасай ... Хүүхдүүд нь том болцгоочихож...
Эргэж амьдраасай.