Орост “Я плакал” хэмээх олон нийтийн сүлжээ бий. Тус сүлжээний kusrabs хэмээх хэрэглэгч монгол бүсгүйчүүдийн талаар сэтгэгдлээ бичжээ. Мэдээж улс орон болгонд үзэсгэлэн гоо бүсгүйчүүд байгаа. Харин энд гарах орос залууг монгол бүсгүйчүүд үнэхээр бишрүүлжээ. Гэхдээ дан ганц гадаад үзэсгэлэнгээрээ биш шүү. Ингээд түүний яриаг сонирхоцгооё.
“Би бүтэн хоёр жил Монголд амьдарсан. Тэнд хээр талаас гадна өндөр уулс, өргөн гол, асар том нуур, дэлхийн хамгийн хуурай говь цөл байдаг талаар жуулчны гарын авлага, гүүгл ч танд хэлээд өгнө.
Харин би монгол эмэгтэйчүүдийн талаар хэдэн үг хэлье. Мөнх хөх тэнгэрийн оронд очихоосоо өмнө би ази эмэгтэйчүүдтэй харьцаж үзээгүй байлаа.
Монгол бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй. Очсон эхний хоёр долоо хоног бүгд хоорондоо адилхан мэт санагддаг. Хэсэг хугацааны дараа дасаад эхлэхээр гоо үзэсгэлэн нь тодрон харагдана. Тэдний ихэнх нь урт үстэй. Мөр шүргэсэн үсийг тэнд богинохон гэж тооцно.
Монгол эмэгтэйчүүд хүнийг татах чадвартай. Тэд өндөр боловсролтой. Гурван сая хүн амтай энэ орны ихэнх эмэгтэйчүүд дээд боловсролтой. Монголд эр хүн хүч чадалтай тул амьдралаа аваад явж чадна. Харин эмэгтэй хүн сул дорой тул ухаантай байж, боловсрол эзэмших ёстой гэж үздэг гэнэ. Залуу бүсгүйчүүд нь гадаад хэлтэй, орос, англи, хятад, солонгос, япон, германаар ярьж чадна. Монголд гадаадын жуулчид олон тул хэлний дадлага хийх боломжтой.
Монгол бүсгүйчүүд маш сайхан дуулна. Дуу хуур бол монголчуудын амьдралын салшгүй нэгэн хэсэг. Харин орондоо дуулж болохгүй, муу ёр. Караокэд дуулахаас гадна гудамжинд, ширээний ард дуулцгаана. Том кафе, ресторанд чадварлаг сайн дуучид тоглодог.
Монгол эмэгтэйчүүд үнэнч. Хэрэв би Бодровын “Монгол” киног тэнд очиж үзэхээсээ өмнө үзсэн бол талыг нь ч ойлгохгүй байлаа. Киноны гол баатар бүсгүй хайртынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй байдаг. Амьдрал дээр ч тэд эр нөхөртөө эцэс төгсгөлгүй үнэнч.
Гэхдээ монгол эмэгтэйтэй гэрлэвэл тэдний гэр бүлийнхэнтэй гэрлэлээ гэсэн үг. Ахмад үеэ хүндлэн дээдэлнэ. Зургаахан сараар ах хүнийг ч та гэж дуудна. Харин хоол хийхдээ тааруу санагдсан. Монгол хоолны цэс богинохон, амттай ч нэг их ур чадвар шаардахгүй хоолнуудтай. Нүүдэлчин болохоор аргагүй биз ээ.
Эцэст нь хэлэхэд монгол эмэгтэйчүүд эх орон, хэл, ёс заншилдаа маш хайртай. Ийм байна даа.
Сэтгэгдэл ( 31 )
Жинхэнэ Монгол төрхтэй эмэгтэйн зураг оруулжээ. Сайхан нийтлэл байна. Баярлалаа.
Goe goe
Boltugai boltugai ! Uuchilaarai uzesgelen tugs undur bolovsroltoi unench shudarga busguichuudee demjilgui yahavdee ! Goln Hujaagiin hevterl bitgii golldoo busguichuudee !
Unen l bichij
Kkk...neg hvndch gsn Tgj.oilgogdson bol yanaida
Zuv l helj
ih goe busguin zurag oruuljee,saihan busgui bnaa
ih goe busguin zurag oruuljee,saihan busgui bnaa
Гайгүй хүүхэнүүд нь таарч дээ гайтай цариа муутай тэнэг хүүхэнүүд зөндөө бгаа шдээ ккк
Bidnii hedhen mongolchuud dandaa uudrug, mundag, bie daasan chadvaraa aldahgui baigaasai. saar n dandaa sain bolj saijraasai. Saihan naadaarai.
Oros sdakuud uhese hudlaa magtaj yah gsen huur ve
ali ch ulsad yanz buriin hvn baigaa. harin suuliin ued mungund ih shunaltai bolood bainuu daa. mongol erchuud mundag shvv.
Ааа муу үхэрнүүд...танараас өөр гадны хүмүүс л танарыг алт эрдэнэсдээрээ дэвслэж эсүл дарж суудгыг чинь анзаардын...юм л бол дэвсгэр *** бэлэн бороор нь доромжилж таашаал авдаг гажигууд минь...үнэт зүйлсээ зүлгэж өнгө оруулдаг болхоос нулимаж доромжилдоггүй юм ..буянаа барсн гуйгачид чинь...
Alich gazar muu emegtei sain emegtei baina. Bur alich uls gurend Harin muu zuilru orson hd ymr amidral tuulsang ygd tim bolsong bid bas medehgui shude.
Сүүлийг үeийн манай монгол охид, залуус их гоё, бас ухаалаг, соёлтой болж байгааг харах сайхан шүү. Гэхдээ сайны хажуугаар саарууд ч их бий. Тэр амьдралдаа алдаад муу муухайгийн төлөөлөл болоод байгаа хэсгээ ухааруулж сэнхрүүлээд зөв зам руу оруулаад явдаг бол сайхан сан даа.
мөнгөтэй хужаад нугасгүй гээч
мөнгөтэй хужаад нугасгүй гээч
ee dutagdaliig ni heleechee yanhan setgehuite shde Amarhan nairagdana
Odoo mongol emegteicnuud maani negdej hatan uhaanaar uls ornoo hogjuulehed gar biye oroltsoj urialan duudagcn manlailagcnid bmaar bna
Odoo mongol emegteicnuud maani negdej hatan uhaanaar uls ornoo hogjuulehed gar biye oroltsoj urialan duudagcn manlailagcnid bmaar bna