Хятадын соёлын хосгүй 161 үзмэр бүхий “Гурван хаант улс” нэртэй үзэсгэлэн Японы нийслэл Токио хотын Үндэсний музейд нээгджээ.
Хятадын соёлын онцлогийг Японы үзэгчдэд илүү таниулах, хоёр улсын соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор Хятад, Японы шинжээчид гурван жилийн туршид Хятадын 20 гаруй муж, бүс нутгийн 50 гаруй соёлын байгууллагаар зочилж, эл үзэсгэлэнд тавих үзмэрүүдийг сонгосон аж.
Эдгээр үнэт үзмэрүүд, түүний дотор Хятадын нэгдүгээр зэргийн хосгүй 42 үзмэр М.Э.Ө 220 оноос М.Э 280 оны хооронд оршиж байсан Хятадын гурван хаант улсын эртний түүхийг дахин амилуулжээ.
Үзэгчдийн сонирхлыг эртний Хятадын хааны Као Као бунхнаас хамгийн сүүлд олдсон археологийн олдворууд татаж байна. Тус бунхнаас олдсон Хятадын нэгдүгээр зэргийн соёлын өв болох цагаан шаазан эдлэлийг дэлгэн үзүүлжээ. Энэ хосгүй үзмэр нь ижил төрлийн үзмэрүүдээс 300 жилийн өмнө бүтээгдсэнээрээ онцлог гэнэ.
Эл үзэсгэлэн Токиогийн Үндэсний музейд гаргаж буй Хятадын сэдэвт хамгийн том үзэсгэлэн бөгөөд үзмэрүүдийнх нь 85 хувь нь Японд анх удаа дэлгэн үзүүлж байна.
Гурван хаант улсын түүх 1800 жилийн өмнө эхлэлтэй. Тухайн үеийн үйл явдал, гурван хаант улсын гарамгай жанжнуудын түүх домог мэт яригдаж, хожим нь яруу найраг, уран зохиол, уран зургийн гол сэдэв болж, “Гурван хаант улсын соёл”-ыг бий болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )