Олон сая ам.долларын үнэтэй музейн үзмэрийг эвдэн сүйтгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

АНУ-ын Техас мужийн Урлагийн музейд нэгэн этгээд хууль бусаар нэвтэрч, хэд хэдэн үзмэрийг эвдэлж, сүйтгэжээ. Тэрбээр нийт тав гаруй сая ам.долларын хохирол учруулсан байна.

Associated Press агентлагийн мэдээлснээр, 21 настай Брайан Эрнандес гэгч Даллас хотын Урлагийн музейд шөнийн цагаар нэвтэрч, таван сая ам.доллароор үнэлэгдэх эртний Грекийн шавар ваар, домбо зэргийг эвдэлж, сүйтгэсэн байна. Тэр мөн 100 мянган ам.доллароор үнэлэгдэх эртний Грекийн үеийн аяга, 10 мянган ам.доллароор үнэлэгдэх кэддо омгийн индианчуудын хэрэглэж байсан шавар лонхыг хагалсан байна.

Тус этгээдийг хамгаалалтынхан саатуулсан байна. Их хэмжээний хохирол учруулсан хэргээр түүнд тав хүртэл жилээр хорих ял тулгаж магадгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(192.82.83.125) 2022 оны 06 сарын 03

Эргүү вэ!

0  |  0
Top