Дөрвөн настай хүү 3500 жилийн настай ваар хагалжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 28

Израилын Хайфа хотын Хехта музей үзэж байсан дөрвөн настай хүү 3500 жилийн өмнө буюу Хүрэл зэвсгийн үед бүтээсэн эртний ваарыг санамсаргүй унаган хагалжээ. Тэр ээжийн хамтаар үзэж байсан бөгөөд ваарыг санамсаргүй унагасан байна.

Эртний олдвор тус музейд 35 жилийн турш хадгалагдаж байжээ. 3500 жилийн өмнө саванд дарс эсвэл чидун жимсний тос хадгалахад зориулж ашиглаж байсан аж. Эл олдвор Давид, Соломон хааны үед хамаарах үнэт үзмэр байсан гэж музейн ажилтнууд онцолсон байна. Гэсэн хэдий ч музейн удирдлагууд хүүгийн гэр бүлд хариуцлага үүрүүлэлгүйгээр хэдэн хэсэг болж хагарсан савыг сэргээн засварлахаар шийдсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(66.181.187.235) 2024 оны 09 сарын 01

Цаг нь болоод хагарсан юмыг яах вэ дээ .хаячихна л биз.

1  |  1
Хотын хүн(122.201.31.186) 2024 оны 09 сарын 01

Тэнэг ээж болон эрсдэлээс сэргийлж чадаагүй ажилчдын буруу

2  |  0
Зочин(103.168.34.178) 2024 оны 09 сарын 01

Музей үзмэрээ аюулгүй байршуулж хадгалах хэрэгтэй. Музейн ажилтнуудын буруу

6  |  1
бор(202.126.88.213) 2024 оны 09 сарын 01

өөрөө унаад хагарсан гээд зогсод бвал яах вэ.түүхийн дурсгал хайран юм.хүүхдүүд хөөрхөн шдээ.ямар ч гэмгүй

7  |  1
B(202.126.91.244) 2024 оны 09 сарын 01

Bolj dee huurhii byatshan hvv sanamsargvi tvhleed unagasan bhaa

8  |  1
Top