Өчигдөр буюу долоодугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгалын замд үер буусан. Харин өнөөдөр /2019.07.16/ үерийн ус бага зэрэг татарсан боловч үертэй хэвээр байна. Иргэдийн хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэлд буюу Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй, цаг агаарын мэдээ сэрэмжлүүлгийг анхаарч аялахыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр санууллаа.
Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж, бага оврын автомашин зорчиход хүндрэлтэй байгаа ажээ.
Түүнчлэн үерийн үеэр зорчсон иргэд автомашины дугаараа олноор гээсэн ба дугаараа гээсэн иргэд Хатгалын цагдаагийн пост дээр очиж дугаараа авах боломжтой хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )