Австрийн 12 сая еврогийн зээлээр Баянзүрх, СХД-ийг хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 12 сая еврогийн хөнгөлттэй зээлийн гэрээг өнөөдөр /2019.07.19/ үзэглэлээ.

Уг гэрээг БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С. Магнайсүрэн, тус төслүүдийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Австри Улсын “Зумтобел Лайтинг Жи Эм Би Эйч” компанийн ерөнхий захирал Альфред Фелдер нар үзэглэсэн бөгөөд “Дэд бүтцийн хөгжил -Сонгинохайрхан” болон “Дэд бүтцийн хөгжил - Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төслүүдийг хэрэгжлүүлэх юм.

2021 он хүртэл хэрэгжих энэхүү төслүүдийн хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүн амын тоо өндөр, гэр хорооллын дэд бүтэц бага хөгжсөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд болон Дархан хот, Сэлэнгэ аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх, алслагдсан баг, хороодын гэр хорооллын гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг, төсөв боловсруулах, бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлууд хийгдэнэ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
ЯН ГУГ (103.212.117.252) 2019 оны 07 сарын 20

иймэрхуу жижиг сажиг зээлуудийг их чаах боллоо. хун амьтан хэл ам хийхгуй дундаас нь гусахад амар бололтой

0  |  0
yxx(213.162.80.234) 2019 оны 07 сарын 19

сонирхолтой

0  |  0
Top