Их Британид өөрийгөө эрэгтэйд тооцдог трансжендер Фредди МакКоннелл гэгч төрүүлсэн хүүхдийнхээ эцэг нь гэж хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд ханджээ. Энэ нь Британид гарч буй анхны тохиолдол гэж Daily Mail сонинд бичжээ.
МакКоннелл эмэгтэй төрсөн ч 25 нас хүрээд гормоны эмчилгээ хийлгэж, сахал ургуулж, мэс ажилбар хийлгэсэн ч хүүхэд тээж, төрүүлэх боломжоо өөртөө хадгалж үлдээжээ.
Хуулийн дагуу түүнийг эрэгтэй гэдгээр нь хүлээн зөвшөөрснөөс удалгүй тэрбээр үр шилжүүлэн суулгуулах замаар жирэмсэн болсон байна. Хүүхдээ тээж, төрүүлсний дараа МакКоннелл ямар ч бичиг баримтад түүнийг хүүхдийн эх гэж бичихгүй байхыг шаардсан байна. Хэрэв Дээд шүүх МакКоннеллийн талд шийдвэр гаргавал, түүний хүү албан ёсоор ээжгүй Британийн анхны иргэн болох гэнэ.
Фредди өөрийн амьдрал, хүүхэд тээж, төрүүлсэн үйл явцын талаар баримтат кино хийсэн байна. Киногоо тэрбээр “Далайн морь” гэж нэрлэжээ. Учир нь энэ амьтны эр нь зулзагаа тээдэг аж.
Сэтгэгдэл ( 6 )
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Guee mun zavharsan shaarnuud bas baih umaa