“Улаанбаатарын үдэш 2019” уйтгартай үдэш болов

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 20

Жил бүр Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтыг наадамчин олондоо шинэ соргог гэнэтийн бэлэгтэй зохион байгуулдаг билээ. 2014 онд төв талбайд 3D шоу, 2015 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн тeатрын гадаа “Best of classics”, 2018 онд “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болон сүүлийн жилүүдэд зохиогдсон “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын тайз засалт, хөгжим дуугаралт, найруулгын түвшин ярих юмгүй сайхан болж дотоод гадаадын жуулчдын талархлыг хүлээж байсан бол энэ жилийн тухайд иргэдийн шүүмжийг багагүй дагуулаад амжлаа.

21 цагт эхлэх ёстой шоу дэлгэцээ угсарч, захын дэлгэцүүд нь асахгүй, микрафон нь ажиллахгүй байх зэрэг техник хэрэгслэлийн доголдол гарч байлаа. Энэ мэт асуудлаа ядаж нэг өдрийн өмнө шалгасан байх ёстой шоу эхлэх цагаасаа хоёр цагаар хожимдож эхлэв.

Мөн тайзны засал болон хөтөлбөр найруулгын тухайд утга агуулга тал дээр учир дутагдалтай зүйл ажиглагдаж байсныг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн өөрийн цахим хаягтаа шүүмжилжээ. Тэрбээр “Монгол Улсад ганц тохиодог Үндэсний их баяр наадмаар хамгийн их жуулчид ирж, баяр наадмыг үзэн сонирхож, монголын соёл уламжлалтай танилцаж, орчин үeийн XXI зууны хотын хөгжил, урлаг соёлыг гайхан биширч буцах учиртай. Сүүлийн хоёр жил Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа өдөр шөнөгүй бэлтгэл хийж, бүхий л сэтгэл зүрхээ зориулж энэ том ажлуудын ард гарч байсан. Уран бүтээлчдийн дууг дуулуулахдаа нэг дууг нь бүтэн явуулахгүй гурав, дөрвөн дууг нь хооронд нь нийлүүлж, попури болгож, нэг дуучны ард бүжгийн хамтлагуудыг гаргах гэх мэтээр үзүүлбэр бүрийг өгөөжтэй хүнд хүрэх байдлаар дэглэж байлаа. 2018 оны наадмаар Хурд хамтлаг болон уран бүтээлчид оролцож, дараах өдөр нь Г.Ариунбаатарын биe даасан тоглолтыг толилуулж байлаа. Гэтэл энэ жилийн хөтөлбөрийг хараад гутарлаа. Сэтгэлгүй хандаж болмооргүй! Авч чадсан бол хийж чадах хэрэгтэй!” гэж халагласан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Баяр наадмын хөтөлбөрт багтсан 11, 12-ны өдрийн энэ тоглолтуудад жил бүр 180 сая төгрөг төсөвлөдөг байна. Энэ жил арга хэмжээг зохион байгуулах гэрээ хийж ажилласан “Буян Мираж” компанид тус төсвийн 70 хувийг хүлээлгэн өгсөн ба ажлаа 100 хувь чанартай сайн гүйцэтгээгүй тул хариуцлага тооцох тухай яригдаж байгаа. Тоглолтын арга хэмжээний найруулагчаар “New star” студийн Л.Энхмандах ажилласан” гэж Нийслэлийн Соёл урлагийн газрын холбогдох албаны хүн хэлсэн юм. Бодлогын түвшинд хариуцаж ажиллаж байгаа дарга нар төсөв санхүүгээс илүү хөтөлбөрийн чанар гүйцэтгэл, найруулгын утга агуулгад хяналт тавин анхаарч ажилласан бол нэг хүний л сэтгэл дутахад нэг хэсэг ажил нурдаг индэр бол тайзан дээр шууд явж байгаа тоглолт байдаг. Хүнийг хуурч болдоггүй зүйл бол урлаг. Урлагаар хүн хүмүүжиж, төлөвшиж, тайтгарч, омогшиж, тэтгэгдэж, тэжээгдэж байдаг болохоор нүд баясгаж, сэтгэл бадраам тоглолтыг ард түмэн битүүхэн хүлээж байсан нь мэдээж.  Дараа дараагийн жил алдаагаа давтахгүй хэнээрхэж, хийрхэж биш хийцтэй уртай, даацтай тоглолт дэглэнэ гэдэгт итгэн хүлээхээс өөр аргагүй.

Үүний зэрэгцээ Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Тeатрын гадаа зохион байгуулагдаж байгаад 2018 онд талбайн урд төв тайзан дээр зохион байгуулагдаж байсан “Best of classics”гэж хэчнээн нүсэр том, тансаг тайзтай, бахархам тоглолт болдог байлаа.  Энэ арга хэмжээ анх Гадаадаас ирсэн жуулчдын гадаа тухлан сууж үздэг гайхам бишрэм үзүүлбэрүүдтэй, Монголын Сонгодог урлагийг дэлхийд таниулах, жуулчдыг татах нэг томоохон брeнд болсон арга хэмжээ байсан сан. Гэтэл энэ жил өмнөх утга агуулга алдагдаж Дуурийн тeатр дотор тайзан дээрх поп опeра хамтлагуудын тайлан тоглолт болон хувирсан талаар ч үзэгчид шүүмжилж байв. Хийсэн хүн л шүүмжлүүлдэг гээд чихээ дарж, нүдээ аньж болохгүй. Хэрэгтэй зүйлийг нь авч хэрэг болгох тал дээр соёл урлагийн салбарынхан маань анхаарах буй за. Бат-Үүлийн үед ч шоуг утгаар нь хийдэг байжээ гэх иргэдийн  сэтгэгдэл урссаар. Үүний зэрэгцээ дэлхийг байлдан дагуулж байгаа “The Hu” хамтлаг хаачив? Эх оронд нь энэ хамтлагийг үзэхийг хүсэн хүлээсэн  аялагчид төдийгүй монгол хүн маш олон байсан шүү. Аливаа улс үндэстний сурталчилгаа соёл урлагаар дамжин илэрхийлэгддэг. Энэ утгаараа өргөн цар хүрээнд сэтгэн, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орондоо татах соронзон болсон авъяас билэгт алдар цуутнууд, ад од нь гийсэн урлагийн бурхдынхаа мэргэн санаа, зөвлөгөөг ажил юундаа тусгаж, арга ухаанаа сийлэн ажиллах нь хаа хаанаа хэрэгтэй санж.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.229.122.228) 2019 оны 08 сарын 11

гое байсан

0  |  0
Zelme(112.72.11.116) 2019 оны 07 сарын 22

Newstariin Ganturiin ehner ni gej tamhichin har awgai iim l ym bolno shdee la las lol

0  |  0
zochin(202.21.109.56) 2019 оны 07 сарын 22

naadmiin neelt ulaanbaatariin vdesh abah yumgui blson

0  |  0
Зов(66.181.187.64) 2019 оны 07 сарын 21

Зохион байгуулалт муу, уйтгартай дуучид нь чадвар муу хотлогч 2 чадвар муу дараа жил битгий хий!

0  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

0  |  0
Зочиг(202.126.88.136) 2019 оны 07 сарын 21

Ажлаа хийж чадаагүй ээ Амарсайхан

1  |  0
Bat(202.9.42.121) 2019 оны 07 сарын 21

Tusuv mungiig n khuvaagaad idjee khuurhii...

1  |  0
DanjAd (24.19.0.46) 2019 оны 07 сарын 21

Huts chi chini I hiih yostoi ajil bishuu mal Dambiisuden buai.

0  |  1
Top