ОХУ-ын Хабаровск мужийн уулын цанын “Холдоми” цогцолборын хүүхдийн зусланд гал түймэр гарч, дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 23-нд гарлаа.
Таван том хүн, долоон хүүхэд түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байна.
Түймрийн шалтгаан тодорхойгүй байгаа ч майханд байсан халаагуур дээр хүүхдүүд хувцсаа хатааснаас гарсан байж болзошгүй байна.
Тус зусланд 189 хүүхэд амарч байсан бөгөөд бүгд асар, майханд байрлаж байжээ.
Нийт 26 асраас 20 нь бүрэн шатсан.
Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогийн байдлаар "Холдоми" цогцолборын эзэн Виталий Бурлаков, зуслангийн захирал Максим Кузнецов нарыг саатуулжээ.
Хабаровск мужид гурван өдрийн гашуудал зарлалаа. Мужийн захиргаанаас амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт нэг сая рубль олгохоор болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )