“Jeju Air” компани Тэгү - Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

БНСУ-ын агаарын тээврийн хоёр дахь том компани болох “Asiana Airlines” энэ сарын 9-нөөс эхлэн Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн билээ. Тус компани 290 хүний суудалтай A330-300 агаарын хөлгөөр долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гарагуудад нислэг хийж байгаа.
 

Тэгвэл Өмнөд Солонгосын “Jeju Air” компани БНСУ-ын дөрөв дэх том хот болох Тэгүтэй Улаанбаатарыг холбохоор болжээ. Энэ сарын 24-нөөс наймдугаар сарын 7 хүртэл тус компани Тэгү - Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа (Лхагва, Бямба) нислэг үйлдэнэ. Мөн Мүань - Улаанбаатар чиглэлд энэ сарын 26-наас наймдугаар сарын 27-ныг хүртэл долоо хоногт хоёр удаа (Мягмар, Баасан) нислэг хийнэ.

БНСУ-ын Аялал, жуулчлалын газрын мэдээлснээр 2016-2018 онд Өмнөд Солонгосын 218500 иргэн Монголд аялсан байна. Тэдний 57.4 хувь нь оны гуравдугаар улиралд иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top