Токио дахь монгол үлэг гүрвэлийн үзэсгэлэнг 300 мянган хүн үзжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Японы нийслэл Токио хотын Үндэсний шинжлэх ухааны музейд долоодугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн олон улсын “Дино экспо – 2019” үзэсгэлэнд Монгол Улсаас олдсон гайхамшигт олдворуудын нэг “Дэйнохейрус” хэмээх аварга үлэг гүрвэлийн дээжис тэргүүтэй үзмэрүүд гарч байгаа билээ.

Үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд үлэг гүрвэлийн судалгаагаар хийсэн ололт амжилт, үр дүнгээрээ манлайлж буй Монгол, Япон, АНУ зэрэг олон улс оролцож байгаа бөгөөд манай улсаас нийт 14 үзмэрийг дээжлэн танилцуулж байгаа юм.

Тус үзэсгэлэнг үзэгчдийн тоо өнөөдөр 300 мянгад хүрч, музейн захиргаанаас 300 мянга дахь үзэгчдээ шагнал гардууллаа. Омэ хотын 32 настай иргэн Ивасэгийн гэр бүл тусгай шагнал авлаа.

Үзэсгэлэн 10 дугаар сарын 14-өдрийг хүртэл Токио хотноо гарна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.23.84) 2019 оны 08 сарын 20

үлэг гүрвэлийн хэд нь гараад хэд нь буцаж ирж байгааг бүртгэж байгаа гэж найдаж байна. Ард түмэндээ энэ үзэсгэлэнгээр хэдэн төгрөг олж байгаагаа ил тод зарламаар юмаа. Тэгвэл шинэ музейн мөнгө нэмэгдэх байлгүй

2  |  0
ЗОЧИН(64.119.17.112) 2019 оны 08 сарын 19

ТЭНДЭЭС ОЛСОН ОРЛОГЫГ УЛС АВДАГ ЮМ УУЭСВЭЛ ГҮРВЭЛЭЭР ХӨЛЖДӨГ ХҮМҮҮСИЙН КАРМААНД ОРДОГ ЮМ УУ. УЛС ӨМЧӨӨ МЭДЭЖ БҮРТГЭХГҮЙ БОЛ ГҮРВЭЛЭЭС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД ТӨРӨӨД БАЙНА.

0  |  0
Top