Холливудын хамгийн МУУ 10 жүжигчин

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 24

Холливуд. Дэлхийн кино урлагийн өнгийг тодорхойлдог газар. Гэхдээ энэ газарт ч бас муу жүжигчид байдаг аж. Муу жүжигчдийн жагсаалтад хөгжмийн салбарын од, тайзан дээрх бурхан гэж хүндлэгддэг хүн гээд бүх төрлийн жүжигчид багтжээ. Тэднийг олон нийтийн болон шүүмжлэгчдийн үнэлгээ, тоглосон кино бүрийнх нь үнэлгээ зэргийг харгалзан сонгожээ. Холливудын хамгийн муу 10 жүжигчнийг та бүхэнд танилцуулъя.


1. Гвинет Пэлтроу

Өндөр, үзэсгэлэн төгөлдөр, төрөлхийн жүжигчин бүсгүй гэж түүнийг үнэлэх нэг нь бий. Түүний аав Брюс Пэлтроу нь найруулагч, ээж Блайт Даннер Тонигийн шагналт жүжигчин. Шүүмжлэгчид түүнийг өөрийгөө гаргаж ирээгүй, нээж харуулаагүй жүжигчин гэж дүгнэдэг. Гэвч “Шекспирийн дурлал” кинонд бүтээсэн дүрээрээ Академийн наадмын шагнал авсан жүжигчин шүү дээ. Киноны хувьд ч сайн кино гэж олон нийтээс сайшаал магтаал хангалттай хүртсэн кино. Гэвч тэрээр 1998 онд алтан баримал атгаснаасаа хойш нэг ч сайн кинонд тоглоогүй. Нээж харуулах өөр кинонд тоглохгүй зөвхөн мөнгө хөөсөн гэж дүгнэдэг. Магадгүй түүний тоглосон Пеппер Поттсын /Төмөр хүний сүйт бүсгүй/ дүрээр өсвөр насныхан андахгүй байж магадгүй юм.


2. Томми Висо

Амьдралдаа бүрэн хэмжээний уран сайхны кино анх удаагаа хийчхээд олон нийт болон шүүмжлэгчдийн хараалыг барна гэж магадгүй Томми Висо өөрөө ч төсөөлөөгүй байх. “Өрөө” нэртэй 2003 онд хийсэн кино нь Рожер Эбертийн дүгнэлтээр “хамгийн муу” кино аж. Польшийн Познан хотод төрсөн тэрээр 1980-аад онд 30 гаруй насандаа АНУ-д хөл тавьсан байна. Холливудын ямар ч найруулагч, ямар ч компани түүнийг кинонд тоглуулдаггүй. Жүжигчдийн сонгон шалгаруулалтаас хамгийн түрүүнд нь хасчихдаг байж. Мэдээж олонд танигдах сонирхолтой ч мөрөөдөл нь бүтэхгүй байсан тул найзуудтайгаа хамтран “Өрөө” гэх кино бүтээжээ. Зургаан сая ам.долларын өртөгтэй бүтсэн энэ кино театраас дөнгөж 1800 ам.долларын ашиг олсон юм. “Өрөө” кино 2010 оноос хойш цахим хуудсаар татан авалтаараа олон сайн киног ардаа орхидог ч олон нийтийн дунд төдийлөн нэр хүндтэй бус. Маш муу кино хийгээд олон нийтэд өөрийнхөө нэрийг цуурайтуулсан түүний амьдралаас сэдэвлэн “Гамшгийн жүжигчин” гэх нэртэй кино дэлгэцэд гарч байсан билээ.


3. Мадонна

Америкийн хөгжмийн урлагт маш том ул мөрөө үлдээхүйц дуучин бол Мадонна. Өөрийнхөө үеийнхэн болон 1980-аад оны өсвөр насны охидын зүрх сэтгэлийг татаж чадсан тэрээр хэдэн зуун цомог борлуулж чадсан цөөхөн уран бүтээлчийн нэг. Греммийн хөгжмийн наадмын долоон удаагийн шагналтай дуучин ч цөөн. Гэхдээ түүний кино урлаг дахь замнал нь хөгжмийн замналынх нь яг эсрэг тал гэлтэй. Хөгжмийн урлагт өөрийн гэсэн байр сууриа нэгэнт олоод байхдаа 1985 онд анх удаа дэлгэцэд гарахдаа л шүүмжлэгчдийн хараалыг баржээ. Chicago Sun Times сонин түүнийг “Түүнийг сайн дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ кино урлагаас тэр оройтоогүй дээрээ холдох ёстой. Ингэсэн нь кино урлагт ч, Мадоннад ч хэрэгтэй” гэж хүчтэй шүүмжилсэн юм. Гэвч тэрээр шүүмжлэгчдийг үл тоон 2011 он хүртэл кино урлагт хүчээ сорьсоор байлаа. Аргентинийн удирдагч Хуан Пероны гэргий Эва Пероны намтраас сэдэвлэсэн “Эвита” нэрт хөгжимт кинонд бүтээсэн дүрээрээ Алтан бөмбөрцгийн шагнал хүртэж байсан юм.


4. Жейдн Смит

Нэрт дуучин, жүжигчин Уилл Смитийн хүү Жейдн Смит. Аавтайгаа хамт жаахан байхдаа “Аз жаргалын эрэлд” киногоороо олон нийтэд танигдсан түүнийг олон шүүмжлэгчид аавынхаа нэрээр кино урлагт хүч сорьж байгаа гэж дүгнэдэг. Магадгүй түүн шиг алдар, хүндтэй эцэггүй бол жирийн хэн ч ийм авьяастай кинонд сонгогдохгүй ч гэж дүгнэх хэсэг бий. “Каратеч хүү”, “Дараах ертөнц” зэрэг олон кинонд тоглосон ч шүүмжлэгчид түүний хоолойны өнгө, жүжиглэх чадвар, кино зохиолоос гарч сэтгэж чаддаггүй гэж шүүмжилдэг билээ.  Түүний аав Уилл Смитт “Шүүмжлэгчид юу гэж хэлэх нь хамаагүй шүү дээ. Магадгүй энэ замнал нь түүнд хичээл болж ч байж болох юм. Би хүүдээ эцгийн хувьд зөвлөнө үү гэхээс хэн байх ёстойг нь зөвлөж чадахгүй” гэж CBS телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Ялангуяа түүнийг “Дараах ертөнц” кинонд тоглосных нь дараа хурцаар шүүмжлэх болсон юм. Хэдийгээр энэ кино 243 сая ам.долларын ашиг олсон ч шүүмжлэгчдээс олигтой дүгнэлт аваагүй. IMDB цахим хуудсанд дүгнэснээр тусгай эффект компьютер графикгүй бол энэ кино юу ч биш...


5. Меган Фокс

Меган Денис Фокс. Холливудын өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн их хэл амтай жүжигчдийн нэг. “Трансформерс”, “Женниферийн цогцос”, “Яст мэлхий нинжа” зэрэг кино нь магадгүй шүүмжлэгчдээс олигтой үнэлгээ авахгүй байхад хангалттай байж болох юм. Квентин Тарантино нэгэнтээ “Би магадгүй Холливудын хамгийн тэнэг найруулагч байх. Гэхдээ Меган Фоксыг кинондоо тоглуулахаар тийм тэнэг биш” гэж TKN9 радио станцад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Меган Фокс замналынхаа эхэнд “Муу залуус” кинонд жижиг дүр авч зураг авалтад оролцсон ч найруулагчийн эцсийн сонголтоор тэр хэсгийг нь хассан байдаг.


6. Тейлор Лотнер

Дэлхий даяар шуугиан тарьсан “Бүрэнхий” номоос сэдэвлэсэн ижил нэрт цувралын од гэдгээр нь олон нийт түүнийг андахгүй. Холливудын шинэ цагийн секс бэлгэ тэмдэг ч гэж дүгнэдэг. Гэхдээ кино урлагт зөвхөн царайгаараа сайн жүжигчин болдоггүй аж. 2016 онд “Давлагаан дээр гүй” кинонд тоглосноос нь хойш ямар нэгэн кино багийнхан түүнтэй холбогдоогүй. Хэдийгээр DC цувралаас сэдэвлэсэн кинонд тоглох гэж байна гэсэн цуурхал байсан ч эцсийн дүндээ DC цувралын кинонд багтаж чадаагүй юм. “Бүрэнхий” цуврал кино шүүмжлэгчдээс сайн үг нэг ч сонсоогүй гэсэн атлаа 1.5 тэрбумаас илүү орлогыг кино зах зээлээс олж, киноны багийнхныг ч чамгүй бэлжүүлээд авсан.  


7. Кетрин Хейгл

Монголчууд түүний тоглосон “27 даашинз”, “Шинэ жилийн үдэш”, “100 охин” киногоор нь мэдэх байх. Инээдмийн хөнгөн маягийн кинонд тоглодог гэдгээр нь олон нийт түүнийг дүгнэдэг. Бүрэн хэмжээний кинонд тийм ч сайн дүр бүтээдэггүй “Greys Anatomy” кинонд бүтээсэн Иззи Стивенсийн дүр нь түүнийг чиглэсэн олон шүүмжлэлийг бага ч атугай дарж чадсан билээ. Холливудын олон сэтгүүл тэр дундаа IMDB цахим хуудас, “Rotten Tomatoes” цахим хуудас, Washington Post, New York Post сонин сэтгүүлүүд түүнийг Холливудын түүхэнд хамгийн муу 50 эмэгтэй жүжигчний жагсаалтад оруулж тооцдог юм.


8. Кеану Ривз

Мөнгө шүтдэггүй, буддын шашин шүтдэг гэдгээр нь түүнийг монголчууд тэр дундаа Ази тивийн жүжигчид ам сайтай байдаг. “Матрикс”, “Бяцхан будда” зэрэг киногоор нь монголын үзэгчид түүнийг андахгүй. Ливаны Бейрут хотод төрсөн тэрээр бүр бага байхаасаа л буддын философи сонирхдог байсан тухай ээж Патрисиа Тейлор нь ярьдаг. Адал явдалт “Хурд”, “Жон Вик”, триллер төрлийн “Чөтгөрийн өмгөөлөгч”, шинжлэх ухааны уран зөгнөлт адал явдалт “Матрикс”, романтик аймшгийн төрлийн “Дракула” кино нь Холливудад ашиг олсон, түүнийг нэр алдарт хүргэсэн кинонууд. Гэхдээ урлаг судлаач шүүмжлэгчид өөрийнхөө дүр байдлыг эвдэж чаддаггүй, жүжигчний уран чадварын тоглолт муутай гэж шүүмжилдэг ажээ. Нэрт шүүмжлэгч Рожер Эберт түүнийг дэлгэцийн гэхээсээ илүү тайзны хүн гэж хүндэлдэг. Кеану Рийвзийн тухай шүүмжлэл холливудаар нэг цацагдсаны дараа “Гамлет” жүжигт тоглож байсныг нь өгүүлсэн сэтгүүлчийн гурван нүүр хөрөг Рожер Эберт бичиж байсан билээ.


9. Сара Жессика Паркер

HBO сувгийг хамгийн нэр алдартай болгосон “Их хотын секс” киноны Керригийн дүрээр олон нийт түүнийг мэддэг. Үнэндээ энэ цувралд тоглохоос өмнө тэрээр бүрэн хэмжээний киноны гол дүрийг төдийлөн авч байгаагүй гэдэг. Цувралд тоглосны дараа л жижиг кинонууд түүнийг гол дүрээрээ сонгодог болжээ. Зөвхөн энэ л дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмын шагналыг дөрвөн удаа, Эммигийн шагналыг хоёр удаа хүртэж байсан юм.

Хамгийн сүүлд HBO суваг “Салалт” цувралыг хийхэд түүнийг гол дүрээрээ сонгосон ч шүүмжлэгчдээс төдийлөн  өндөр үнэлгээ сонсоогүй байна. Өдгөө гурван бүлэг үргэлжлээд буй киноны дараагийн бүлгийг хийх эсэх нь тодорхойгүй байгаа билээ.


10. Жош Хартнетт

“Сувдан эрэг” кинонд дуртай үзэгчид түүнийг андахгүй. Голчлон дайны сэдэвт киногоороо олонд алдаршсан тэрээр “Хар харцагын уналт”, гэмт хэргийн триллер төрлийн “Слевинийн азтай дугаар”, романтик инээдмийн төрлийн “40 өдөр, 40 шөнө” кинонд тоглосноор нь үзэгчид сайн мэднэ. Сүүлд Кристофер Ноланы найруулсан “Бетмэн: Харанхуйн хөлөг баатар” кинонд Жокерийн дүрийг авах дээрээ тулаад байсан ч эцсийн мөчид Хийт Леджерт дүрээ алдсан байдаг.

Шүүмжлэгчид түүний талаар холимог байр суурьтай байдаг гэдгээрээ дээр дурдсан жүжигчдээс онцлогтой. Магадгүй Гвинет Пэлроугаас ч илүү жүжигчин гэж түүнийг үнэлэх нэгэн байхад авьяасгүй жүжигчин гэж үнэлэх нэгэн ч байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(5.77.26.79) 2020 оны 01 сарын 03

Ene “baidag” gedeg ugiig ingej hereglehgui, ymar hoshin shog bish

2  |  0
hun(66.181.185.182) 2019 оны 08 сарын 25

soliooroooodoi yaahaaraa taylor lautner bdiin

1  |  0
Top