“Шар хантаазтанууд” Их долоогийн уулзалтыг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Францын нийслэл Парис хотын гудамжинд “Шар хантаазтанууд” хөдөлгөөнийхөн “Их 7”-гийн уулзалтыг эсэргүүцэн жагсжээ. Гэхдээ жагсаал тайван болж, ямар нэгэн эмх замбараагүй байдал гараагүй аж. Францын Тулуза хотод мөн өчигдөр /2019.08.24/ эсэргүүцлийн жагсаал болсон байна.

“Шар хантаазтанууд” 2018 оны арван нэгдүгээр сараас эхлэн бямба гараг бүр жагсаал хийж буй. Тэд шатахууны үнийг нэмснийг эсэргүүцэн жагсаж байсан бол дараа нь жагсаал улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөх болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top