Йогийн дасгал хийж байгаад зургаан давхраас унажээ

2019 оны 08 сарын 30

Мексикт нэгэн залуухан эмэгтэй йогийн хүнд хэлбэрийн дасгал хийж байхдаа өндрөөс унажээ. 

Энэ явдал өнгөрсөн бямба гарагт /2019.08.24/ Сан Педро хотын Нуэво Леон мужид болсон байна. Алекса Трезза /Alexa Terrazas/ гэх 23 настай эмэгтэй зургаан давхар барилгын шилэн тагтан дээр хүнд хэлбэрийн йогийн дасгал хийж байгаад хөл алдан доош унажээ. Эмэгтэй азаар амьд үлдсэн ч маш хүнд бэртсэн байна. Түүнийг түргэн тусламжийнхан "Zambrano Hellion" эрүүл мэндийн төвд аваачсан бөгөөд мэс засал 11 цаг үргэлжилжээ. Эмч нарын хэлж байгаагаар одоо түүнд шагай, өвдгийг нь орлуулах мэс засал хийх шаардлагатай бөгөөд мэс ажилбарын үр дүн гурван жилийн дараа гарах ажээ. El Universal-д мэдээлснээр түүний биеийн ясанд 110 хугарал, бэртэл үүссэн байна.

Одоогоор мэргэжилтнүүд уг үйл явдлыг осол гэж тодорхойлж байгаа бөгөөд цонхны тавцан бат бөх, аюулгүй байсан гэж үзсэн аж. Хэргийг Нуэво Леон хотын Ерөнхий прокурорын газар шалгаж байгаа талаар El Universal мэдээлэв.

Жич: Бүсгүйн доош унаж байгаа зургийг нэгэн иргэн дарж, өөрийн твиттер хаягтаа байрлуулжээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkk(185.39.141.103) 2019 оны 08 сарын 30

iog bish yo yog hiij baisiim bn

0  |  0
Top