ХОНКОНГ: Дараах газруудад явахдаа сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

Хонконгод 2019 оны зургаадугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. 
 

Есдүгээр сарын 9: Choi Yuen Estate Theatre, Sheung Shui

Есдүгээр сарын 10: Hong Kong стадион, Causeway Bay

Есдүгээр сарын 13:  Lion Rock Hill, Kowloon Tong, Tai Wai

Есдүгээр сарын 14: Tin Sau Road, Tin Shui Wai метроны зогсоол

Есдүгээр сарын 16: Revenue Tower, Wan Chai

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид сүүлийн үед эрс ширүүсэж, молотовын коктейль, мод, төмөр, тоосго, чулуу, чавх болон хурц иртэй зүйлс, хийн буугаар зэвсэглэн Хонконгийн засгийн байгууллагуудын барилга, метроны буудал, гудамж, замыг эвдэн сүйтгэж, цагдаа нартай мөргөлдөх болсон.

Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top