Бату Хасиков Халимагийн Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

2019 оны 09 сарын 10

Кикбоксчин, дэлхийн олон удаагийн аварга Бату Хасиков Халимагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос эхлэн тус улсын Төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэж байсан Бату сонгогчдын 82.57 хувийн саналаар сонгуульд ялав.

Түүний ард 8.51 хувийн саналаар Наталья Манжикова оржээ. Гуравт 3.35 хувийн саналаар Петр Вышкварок жагссан байна.

Бату Хасиковыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа түүний эхнэр Елена Хасикова цахим хуудсаараа дамжуулан нөхөртөө баяр хүргээд түүнийг ялна гэдэгт итгэлтэй байсан талаараа бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top