Хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Хуульч Д.Хишигбаяр, Н.Бямбадорж нар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшлийн “Монполимет” компани Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан гэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-т ханджээ.

Хуульч Н.Бямбадорж энэ талаар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголбанк болоод “Монполимент” компанитай холбоотой асуудлууд ихээхэн яригдлаа. Тус компани нь Монголбанктай 2003, 2005, 2006 оны нэгдүгээр сард арилжааны ерөнхий гэрээ байгуулсан. Мөн 2007 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, алт олборлогч компаниудтай байгуулсан арилжааны гэрээг дуусгавар болгосон байдаг. Гэсэн ч Монголбанк 2006 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Монполимент" компанитай байгуулсан арилжааны гэрээг дахин сунгасан аж. Улмаар тус компани улсад төлөх ёстой 10.6 тэрбум төгрөгөө төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй гэх асуудлаар Монголбанк Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.

Дээрх гомдолтой холбоотойгоор “Монполимент” компанийн зүгээс 2016 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлж, мөн оны зургаадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 230 дугаартай шийдвэр гарсан. Шийдвэрийн товч нь Монголбанк /Улсын төв банк/ Ц.Гарамжавын “Монполимент” компаниас 10 тэрбум 615 сая 924 төгрөг 551 мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэрээр "Монполимент" ХХК-д 10 тэрбум төгрөгийн төлбөр төлөх нь зүйтэй гэсэн тул Монголбанк болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж, Ерөнхийлөгч нь тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх үүргийг ажилтнууддаа өгсөн нь шударга бус зүйл юм. Хоёр асуудал их анхаарал татаж байна. Монголбанк яагаад хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа гомдол гаргах болов. Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байхад  Монголбанкны эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  нь  яагаад давж заалдаагүй вэ гэдэг асуудал эргэлзээтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гомдол гаргаж байгаа нь Монголбанкны нэр бүхий албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгуулахаар АТГ-т хандаж байна” хэмээлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(43.250.126.28) 2019 оны 09 сарын 21

mongold neg uildber barigdaj buluu bishuu uamar shuugch nar shig karmailsan bish uuuu

0  |  0
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
zochin(202.9.42.228) 2019 оны 09 сарын 18

harah tsaraini

0  |  0
bold(59.153.84.210) 2019 оны 09 сарын 17

Яасан дуусдаггүй их шуналтай хүн бэ энэ чинь бондын зээлээ мөн төлөхгүй байгаа гээд лбас яригдаад байсан

0  |  0
rty(66.181.169.70) 2019 оны 09 сарын 17

demjij bna

0  |  0
ард т(103.9.90.98) 2019 оны 09 сарын 17

маш зөв

0  |  0
Top