Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хорих 433 дугаар хаалттай ангид ял эдэлж байсан этгээд тавдугаар сарын 9-ны 22.00 цагийн орчимд оргон зайлсан байдаг.
Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр оргодол О.Оюунболдын байршлыг олж тогтоон, баривчилсан гэж цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.
Уг этгээд нь Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь нас хохироосон” хэрэгт буруутгагдаж, 13 жилийн хорих ялаар 2020 онд шийтгүүлсэн байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
хүний амины төлөө 13 хан жил өгсиймүү. одоо оргосны ял нэмэгдээд 20 жил болох байлгүй
ямар ч арчаагүй юм вэ дээ хэдэн хүн хоьрж чагдаж чадахгүй байна уу