Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Хараат бус сэтгүүлзүйн төлөөх тэмцлээ албан ёсоор эхлүүлж байна” гэсэн мэдэгдлийг өчигдөр (2019.09.17) өөрийн албан ёсны цахим хуудсаар хийсэн билээ.
“Сэтгүүлчдийг мөнгөөр худалдаж авах гэж оролддог, хаалтын гэрээ санал болгодог, хэрвээ саналыг нь зөвшөөрөхгүй бол хуулиар далайлгаж, худалдагдсан шүүгч, цагдаагаар дарамтлуулж, ял зэмд унагадаг, урьд өмнө гаргасан хувь хүний алдаан дээр нь дөрөөлж шантаажилдаг, нэр төрийг нь гутаан доромжилдог, хайртай бүхнийг нь барьцаалдаг, удам угсаа, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө рүү нь халддаг хүний үнэргүй “хүйтэн цуст” олигархуудтай, мафижсан улс төрчидтэй амь хайргүй, нэр харамгүй, ухарч няцахгүй тэмцэнэ. Чөлөөт хэвлэлийн нэрийг барьж, утга агуулгыг мушгин гуйвуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард, сэтгүүлчийн ард, сошлын хуурамч хаягны цаана нуугдаж, мэдээллийн хүчирхийлэл, гүтгэлэг, доромжлол, заналхийлэл үйлдэж байгаа жинхэнэ эздийг зарлана. Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгах, 30 жилийн турш онож алдаж олж авсан Монголын ардчиллыг хамгаалах, эх орноо хөгжил дэвшилд хүргэх цор ганц зөв зам нь хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлзүйгээс, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхэлнэ гэдэгт миний бие итгэдэг.
Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, шударга төрийн түшээд, хууль хяналтын байгууллагын шударга удирдлагууд та бүхнийг сэтгүүлзүйн салбарын хараат бус байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсье.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Үндсэн хуулийн нэгэн адил түвшинд авч үзэж, олон нийтэд нээлттэй, ил тод хэлэлцүүлэг дор шинэчлэн боловсруулж, нэн даруй батлахыг та бүхнээс шаардаж байна.
Энэ тэмцэл Тост, Тосон бумбын төлөөх тэмцлээс хавгүй олон дайсантай, хэд дахин илүү гүтгэлэг дайралттай, хамаагүй урт хугацаатай үйл явц болно гэдгийг миний бие ухамсарлан ойлгож байна. Гэр бүл, анд нөхөд, итгэл үнэмшил, амь нас, нэр төр, эд хөрөнгө рүү маань ухаан солиотой мэт уулгалан дайрна гэдгийг ч мэдэж байна. Би бүхнийг тэвчиж, хулгайч авлигачдын зодуурыг дааж, сэтгэлзүйн яргаллыг даван туулж чадна гэдгээ хэлье. Харин миний гэр бүл, хамт олныг хуулийн дагуу хамгаалалтад авахыг хүсье. Надад итгэж, дэмжихийг нийт сэтгүүлчдээсээ, Монголын ард түмнээс хичээнгүйлэн хүсье. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд шударга үнэний талд, хуульт ёсны төлөө, сэтгүүлзүйг хараат бус байлгахын тулд цэх шулуун зогсоно гэдгээ батлан хэлье. Би өөрт байгаа бүх хүч, боломжоо энэхүү тэмцэлд зориулах болно. Нэг салбарт ажиллаж, олон жил жаргал зовлонгоо хуваалцсан сэтгүүлч анд нөхөд, ахмад үеийнхэн, дүү нараасаа салбарынхаа төлөө, сэтгүүлч мэргэжлийнхээ төлөө, иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө, эх орныхоо төлөө нэгдэж, хамтарч ажиллахыг хичээнгүйлэн хүсье. Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө урьдын алдааг ул болгон хэмлэлдэх бус сургамж болгон үлдээж, угтах замд гар гараасаа барилцан шударга үнэний дуу хоолой байх, нийгмээ соён гэгээрүүлэх үйлсэд хамтран зүтгэхийг уриалъя” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ онцолсон юм.
Тэгвэл өнөөдөр (2019.09.18) МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, хараат бус сэтгүүлзүйн төлөөх тэмцлээ эхлүүлж буйгаа хариуцлагатайгаар мэдэгдэж, хэвлэлийн бага хуралд оролцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх мэдээллийг Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээсэн нь маргаантай сэдэв болоод байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зөрчигдсөн үү, маргаан юунаас өрнөв, бодит байдал юу байв гэдэг дээр тодорхой хариулт өгнө үү хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг хамтдаа хэвлэлийн бага хуралд оролцохыг МСНЭ-ээс уриалсан юм.
МСНЭ-ийн санаачилгаар зохион байгуулж буй хэвлэлийн бага хуралд МСНЭ-ийг төлөөлж Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар оролцсон ба УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг урьсан ч бичгээр тайлбар хийн, өөрөө хүрэлцэн ирэхээс татгалзсан юм.
Сэтгүүлч мэдээллийн үнэн зөвийг батлахын тулд эх сурвалжаас тодруулах ёстой. Гэтэл тэдний тавьсан асуудлыг, тэдний ажлаа хийж байгаа хэлбэрийг, элдэж хөөлөө гэх мэтээр дэгсдүүлэн, элдвээр доромжилж, хардаж сэрдэж, “Улстөрчдийг шантаажилж байна” гэсэн үгээр халхавч хийн, өөрсдийгөө хамгаалдаг боллоо. Ийм байж болохгүй. Эсрэгээрээ сэтгүүлчид улстөрчдийг биш улстөрчид сэтгүүлчдийг шантаажилж байна. Сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэл, асуусан асуултаар дамжуулан ард түмэн мэдээлэл авдаг. Мэдэх эрхээ эдэлдэг. Энэ эрхийн төлөө явж байгаа сэтгүүлчдээ хамгаална. Хэвлэл мэдээллийн ажилтнууд эрэн сурвалжилж, баримт нотолгоон дээр суурилан асууж, сурвалжилсныхаа төлөө хохирох ёсгүй
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийв.
Тэрбээр “МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлан хуралдуулж байна. Сүүлийн өдрүүдэд Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой мэдээллийг түгээсэн. Энэ мэдээллийг сэтгүүлч өөрийн нэрээр, ямар нэгэн хуурамч хаягаар биш өөрийн мэдээллийн сайтдаа нийтэлсэн. Энэ мэдээллийнхээ хариуцлагыг сэтгүүлч өөрөө хүлээх байх гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь сэтгүүлч үнэн бодит мэдээлэл гаргасан байх ёстой. Сэтгүүлч Монголбанкнаас, холбогдох эх сурвалжаас мэдээллээ авсан юм байна. Харамсалтай нь, сүүлийн өдрүүдэд сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Zarig.mn сайттай холбоотой гүтгэлэг, доромжлол, дайралт их гарч байна. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү дайрах явдал хэрээс хэтэрч байна гэж ойлгож байна. Тийм учраас хэвлэлийн хурал зарлаж байгаа юм. Асуудал юундаа байгааг олон нийтэд, сэтгүүлчдэд хоёр тал нээлттэй тайлбарлах ёстой. Тэгэхгүй бол хэнийх нь зөв, буруу нь мэдэгдэхгүй мэдээлэл гараад байдаг. Үүнээс болоод сэтгүүл зүйн салбар хохирдог. Шантаажчин, худалч сэтгүүлчид байгаа юм шиг буруу ойлголт нийгэмд бий болгодог. Баахан шантааж хийдэг сэтгүүлч нар байгаа юм шиг суртал ухуулга хийдэг. Мэдээж манай салбарт сайжруулах ёстой асуудлууд бий. Зарим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгөөр, эрх мэдлээр дарамтдаа оруулах гэсэн эрх мэдэлтнүүд, нам дамжсан бүлэглэл, олигархуудын санаархал бол бий. Өчигдөр миний бие өөрийн цахим хуудсаараа дамжуулан хараат бус сэтгүүл зүйг бий болгох асуудлаар уриалга гаргасан. Эрх мэдэлтнүүд шүүх цагдаа, эрх мэдлээр далайлгаж, сэтгүүлчдийг дуугүй болгож чадахгүй гэдгийг сэтгүүлчид бид өөрсдөө үлгэрлэж харуулах ёстой.
Сэтгүүлч асуудлыг гаргаж тавьсныхаа төлөө дарамт, шахалтад орох ёсгүй. Тийм учраас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэвлэлийн хуралд урьсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг маань ирсэн байна. Энд би хэн нэгний буруу, зөвийн тухай ярихгүй. Хамгийн гол нь сэтгүүлч баримттай мэдээлэл цацсан эсэх нь чухал юм. Хэрвээ баримттай мэдээлэл цацсан бол сэтгүүлч түүнийгээ хамгаалах ёстой. Буруу мэдээлэл цацсан бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Мэдээлэл үнэн бол сэтгүүлчийг дарамтлахаа болих хэрэгтэй. Zarig.mn сайтын үйл ажиллагаа доголдсон. Сайт багагүй хугацаанд ажиллагаагүй болсон. Үйл явдлыг Монголын ард түмэн харж байгаа. Яг энэ өрнөл дунд яагаад Zarig.mn сайт хаагдаж байгаа юм. Энэ чинь хэвлэлийн эрх чөлөөний асуудал биз дээ. Энэ үед яагаад сэтгүүлч Н.Өнөрцэцэгт халдах болов. Энэ чинь хараат бус сэтгүүл зүйн асуудал мөн биз дээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хандаж хэлэхэд, Та буруу мэдээлэл цацсан бол хариуцлагаа хүлээх ёстой. Хэрвээ сэтгүүлчийн мэдээлэл үнэн зөв бол түүн рүү дайрах, гүтгэхээ зогсоох ёстой. Ийм буруу үйлдэл, сэтгүүлчийг дарамталсан санаархал болгонтой МСНЭ хатуу тэмцэнэ гэдгээ албан ёсоор хэлье.
Ц.Гарамжав гишүүнд бид өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцох урилга хүргүүлсэн ч ирсэнгүй. Харин албан бичиг ирүүлээд, үүнийгээ намайг уншиж танилцуул гэсэн байна. Бид түүний ажлын алба биш. Би үүнийг уншиж өгөх шаардлагагүй гэж бодож байна. Шаардлагатай бол та бүхэн түүний ирүүлсэн бичиг, мэдээллийг нь авч болно. МСНЭ нь сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахаас гадна Монголын ард түмний мэдэх эрхийн төлөө явна. УИХ-ын гишүүн нь сэтгүүл зүйд, энэ салбарт яаж хандаж байгаа нь энэ үйл явдлаас харагдаж байна.
Сэтгүүлч мэдээллийн үнэн зөвийг батлахын тулд эх сурвалжаас тодруулах ёстой. Гэтэл тэдний тавьсан асуултыг, тэдний ажлаа хийж байгаа хэлбэрийг, элдэж хөөлөө гэх мэтээр дэгсдүүлэн, элдвээр доромжилж, хардаж сэрдэж, “Улстөрчдийг шантаажилж байна” гэсэн үгээр халхавч хийн, өөрсдийгөө хамгаалдаг боллоо. Ийм байж болохгүй. Эсрэгээрээ сэтгүүлчид улстөрчдийг биш улстөрчид сэтгүүлчдийг шантаажилж байна. Сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэл, асуусан асуултаар дамжуулан ард түмэн мэдээлэл авдаг. Мэдэх эрхээ эдэлдэг. Энэ эрхийн төлөө явж байгаа сэтгүүлчдээ хамгаална. Хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид эрэн сурвалжилж, баримт нотолгоон дээр суурилан асууж, сурвалжилж, ард нийтийн мэдэх эрхийг хангасныхаа төлөө хохирох ёсгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
ӨӨРСДӨӨ ЖИНХЭНЭ ШАНТААУНЫ ГАРУУД ДАА
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
Энэ сэтгүүлч хүүхэнд янз янзын сайт ухаад хүний ул шагайгайх барим цуглаад авах зав зай мэдлэг мэргэжил хүч чадал байхгүй гэж бодож байна цаана нь энэ бүх худлаа үнэн баримтыг цуглуулж өгөөд энэ жалганаасаа холдож үзээгүй сэтгүүлчийг хөөрөгдөж ашиглаж нохойд барьдаг модоо болгож байгаа хүмүүс бий байх
за нээх шантаажилсан ч юм байхгүй байх шүү, наад заригийн хүүхэн чинь мөнгө шиншлээд байгаан биш үү
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319
Харах царайны удам угсаа гарал доогуур гудамжны авгайн мөнгөтэй хүнийг шантаажлах гэсэн ээлжит Witch Hunt буюу дундад зууны Шуламын Ангуучлалын нэг хэлбэр. Энэ солиорол Насанбуян гэж Боловсролын яаманд ажилладаг хөөрхий эмэгтэйг Мүүний хэрэгт гүтгэсэнээр эхлэсэн. Харанхуй бүдүүлэг нийгмийг хөөсрүүлж Шулам олж өгч массаараа орилолдож гүжирддэг арга.Дуучин Нараа гэгдэгч хүртэл хүүхдийнхээ эцэгийн ажил дээр очиж шантаажлан лайв хийж Шулам тодруулсан.FB-р лайв хийхэд доор нь коммэнт бичиж байгаа масс нь ой гутмаар.Бараг л Нарааг зүв зүгээр явж байхад нь хүчиндээд жирэмслүүлээд цоожтой хаалганы цаа