Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүн буруугүй бол баримтаа гаргах хэрэгтэй 

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх мэдээллийг “Zarig.mn” сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээж, энэ асуудал маргаан үүсгээд байгаа билээ. Энэ тухайд сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзаж, байр суурийг нь тодрууллаа. 



-УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн  төлөх ёстой 10 тэрбум төгрөгийг Монголбанк барагдуулсан гэх баримтыг танай Zarig.mn сайт мэдээлсэн. Энэ нь хэр баримттай мэдээлэл вэ?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүн  Ц.Гарамжавтай холбоотой энэ мэдээллийг Zarig.mn сайт нийтэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл “Монполимет” ХХК-ийн өр болох 10 тэрбум төгрөгийг Монголбанкны Эрсдлийн сангаас хаасан асуудлаар мэдээлэл гаргаж тавьсан. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс УИХ-ын гишүүн  Ц.Гарамжаваас өөрөөс нь тодруулга авсан. Тэрээр энэ мэдээллийг няцаагаагүй. Нэлээн бухимдсан байр сууринаас хандаж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. Тэгэхээр “Монполимет” компани болон Монголбанк хооронд үүссэн энэ асуудал нь өчигдөр эсвэл бүр хоёр жилийн өмнөх асуудал биш юм. Анх 16 жилийн өмнө Монголбанк, “Монполимет” гэдэг хоёр байгууллагын хооронд үүссэн өр, авлагын асуудал явсаар байгаад 10 жил шүүхээр заргалдсан. Өөрөөр хэлбэл Монголбанк нь “Монполимет” компаниас 10 тэрбум төгрөг авахаар шүүхэд хандсан. Энэ хугацаанд өрийг төлье гэдэг тооцоо нийлсэн актыг “Монполимет” компани үйлдсэн байдаг. Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нь “Монполимет” компанийг үүсгэн байгуулагч, захирал гэдгээр гарын үсэг зурсан байдаг. Гарын үсэг зурчихаад гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас Монголбанк шүүхэд хандсан юм билээ.

Шүүх энэ асуудлаар 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэр дээр “Арилжаатай холбоотой үүссэн өглөг, авлагын актад 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж, Монголбанк 882 сая 768 мянган төгрөг, 4 сая 256 мянга 689 ам.долларыг Монголбанкинд төлөхөөр гарын үсэг зурж, баталгаажуулсан” гэсэн баримт байдаг. Энэ бол шүүхийн шийдвэр дээр бичигдсэн зүйл. Ийм шийдвэр гарсан байтал “Монполимет” өрөө төлөхгүй явсаар гурван жил болж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас маргааныг шүүх хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэр дээр “Монполимет” компанитай холбоотой төлбөрийн талаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаарын зүйлийн 2.1-т зааснаар гурван жил өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас арилжаанаас үүссэн авлага болох 882 сая 768 мянган төгрөг, мөн 3 сая 978 мянган ам.долларын нэхэмжлэлийг төлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй” гэж үзээд хаасан. Хаасан үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас гэж үзэж байгаа юм. Яагаад Ц.Гарамжав гишүүн өрөө төлөхгүй хөөн хэлэлцэх хугацаагаар дуусгасан юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар дуусгана гэдэг нь тухайн этгээд гэм буруутай гэдэг тогтоогдоод, хуулийн цоорхой боломжийг ашиглаад хэргээ хаалгасан нь анхаарал татаад байгаа юм. Ц.Гарамжав гишүүн хэвлэлд мэдээлэл өгч байгаа. Монголбанкинд  өртэй бишээ, харин ч авлагатай гэсэн тайлбар өгөөд байгаа. Анхнаасаа авлагатай байсан юм бол өрөө төлнө гэж гарын үсэг зурчхаад, хөөн хэлэлцэх хугацаа дуусангуут ийм тайлбар хийж байна. Хуулийн цоорхой ашиглаж залилан хийсэн байна. Би бол хэн нэгнийг хардаагүй. Шүүхийн цахим сангаас авсан баримттай мэдээллийн дагуу ярьж байгаа. Шүүхийн цахим сайт руу иргэн хэн ч байсан хандаад үзэж болно. Яг ямар учраас ийм өр үүссэн юм бэ гэдэг баримт нээлттэй бий. Энэ зээлийн асуудал 2017 онд хаагдсан. Энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн.

-Монголбанкны эрсдлийн сан хэн нэгний өрийг төлөх ёстой байгууллага биш байх. Эрсдлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулах ёстой байдаг юм бол?

-Иргэн өрөө төлөхгүй нас барах, ар гэрийнхэн нь нас барсан иргэнийхээ зээлийг төлж чадахгүй байгаа нөхцөлд тухайн банкинд эрсдэл үүсэх юм бол Эрсдэлийн сангаас төлдөг юм байна. Мөн улсад болон бусдад хохирол учруулаад өөрөө шоронд хоригдсон тохиолдолд энэ сангаас гаргадаг журамтай юм байна лээ. Энэ мөнгөөр яагаад “Монполимет” ХХК-ийн зээлийг хаасан бэ гэдэг асуултад өнөөдрийн байдлаар ямар ч албаны хүн хариулаагүй байгаа.

-Гэтэл Ц.Гарамжав гишүүн би ямар нэгэн өргүй. Сэтгүүлч намайг гүтгэж байна гэсэн тайлбар хийж байгаа?

-Ийм баримттай зүйл байхад сэтгүүлч намайг гүтгэж байна. Шантаачилж байна гэж ярьж байгаа нь хачирхалтай санагдаж байгаа. Эрхэм гишүүн өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол тооцоо нийлсэн акт үйлдэж өрөө төлнө гэж гарын үсэг зурахгүй байсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хаалгахгүй байлаа. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав намайг шантаажчин гэж харлуулж сошиал медиад их хэмжээний мөнгө төлж өдөр, шөнөгүй над руу дайрч байна. Бүрэн эрхтэй, алтны том компанитай, намтай, фракцтай бүлэглэлийн эрх мэдэлтэн яаж бусдыг харлуулж чаддаг юм бэ гэдгийг биеэрээ мэдэрч байна. Намайг сошиал орчинд гүтгэж байна. Гэхдээ тодорхой баримттай зүйлийг Ц.Гарамжав гишүүн ярьж чадахгүй байгаа. Нууц хаягнуудаас намайг дарамталж, амь насанд заналхийлсэн зүйлийг явуулж байна. Ц.Гарамжав гишүүн хэрвээ өөрөө буруугүй бол гарч ирээд баримттай мэдээллээ хийчих зоригтой байх ёстой шүү дээ.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.232) 2019 оны 09 сарын 22

my.buzariin.abgai.chi.oroo.tol.deerees.ni.toirogtoo.um.hii.shunaliin.buzar

0  |  0
buteelch hun(43.250.126.28) 2019 оны 09 сарын 21

sain hiisen baina mongopl uildber heregtei

0  |  0
Баба(203.91.115.44) 2019 оны 09 сарын 20

Төлүүлэх хэрэгтэй. Төлбөр хариуцагч эрүүл саруул .ямар нэгэн дампуурал.хямрал үүсээгүй байхад төлүүлээгүй нь буруу. Бас хачирхалтай нь шахаж шаардаж шүүхийн шийдвэр гаргуулж монгол банк ажиллаагүй нь ямар нэгэн хар төрүүлж байна. Ингэж цаг хожиж хөөн хэлэлцэх хугацаа дуусгаж хаасан нь нь цаанаа шүүх дээрч .банкин дээр л ашиг сонирхол авилга байгааг хэлээд байна даа. А. Т. Г шалгаж төлүүлэх хэрэгтэй. Хаасан нэрээр хаагдсан ийм хэргүүдийг сөхөж ил болгож мэдээл.төлүүл...

0  |  0
Харандаа(176.59.40.110) 2019 оны 09 сарын 19

Иймхэн юм ойлгочоод сошиалд бүлт шаагаарай нохойн бааснуудаа

0  |  0
Жад(66.181.191.41) 2019 оны 09 сарын 19

Ямар ч тохиолдолд мөнгийг заавал төлдөг болохгүй бол хангалттай мөнгө хулгайлаад хэдхэн жил аваад гарч ирээд жаргаж байна ш дээ.Энэ асуудал ч хөөн хэлэлцэх гэдэгтэй адил луйвар шүү!!!!! энэ Ням дорж хэдэн жилийн өмнө энэ хуулиа барихгүй юу хүлээгээд байсан юм болооо !!!!

0  |  0
Зочин(150.129.143.208) 2019 оны 09 сарын 19

МОНГОЛ БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙН ШАЛГАХ. ГАРАМЖАВ ГИШҮҮН ЧИНЬ ЭНЭ ТУХАЙ ТАЙЛБАР ХИЙГЭЭД БАЙНА ШДЭЭ.БАНК ХУВИЙН ХЭВШЛИЙГ АШИГЛАЖ МӨНГӨ УГААЖ БАЙСАН ГЭЖ ОЙЛГОГДСОН. ЭНЭ ХҮН ЧИНЬ ӨӨРӨӨ ХОХИРЛОО АРАЙ ЧАМАЙ ТӨЛҮҮЛСЭН ХҮН ГЭЖ ОЙЛГОЛОО.

0  |  0
Х(202.126.89.22) 2019 оны 09 сарын 19

Хүүтэй нь төлүүлэх нь зүйтэй

0  |  0
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 09 сарын 18

Ene asuudlig huuliin daguu dahin gomdol sergeej boldog bol sergeeh heregtei bna,esvel ene balai huulia yaraltai oorchloh shaardalatai bna,hichneen olon hulgaich,avilgach nar hereg zavshih uym be

0  |  0
zochin(202.126.89.133) 2019 оны 09 сарын 18

Setgiulchiin zuv. Bodvol ul suurtai handaa biz.

0  |  0
Иргэн (116.37.146.161) 2019 оны 09 сарын 18

Жирийн иргэд зээл аваад төлөөгүй бол өдийд шоронд .харин эрх мэдэлтэнгүүд болохоороо дураараа тэрбумаар нь авчихаад төлдөггүй ээ ямар нийгэмд амьдраад бнаа

0  |  0
ИРГЭН(103.9.90.98) 2019 оны 09 сарын 18

УИ-ЫН ГИШҮҮНЭЭС ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ХӨНДӨХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХУРДАН ТӨЛ ӨӨ

1  |  0
ИРГЭН (103.9.90.98) 2019 оны 09 сарын 18

Н.ӨНӨРЦЭЦЭГ СЭТГҮҮЛЧИД АМЖИЛТ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. ИЙМ ИХ ӨРТЭЙ ХҮН ЯАЖ ГИШҮҮН БАЙДАГ БАЙНА. СОНГУУЛИЙН ХОРОО ЯАГААД БҮРГТЭСЭН БОЛ ДОО. БАС ТЭГЭЭД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТӨЛЖ ЗЭЭЛЭЭ ДАРСАН БАЙГАА ЮМ ДАА. АТГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ТӨЛӨХИЙН ОРОНД ОЛОН ДОЛООН ЮМ ЯРИААД ..

0  |  0
ИРГЭН(103.9.90.98) 2019 оны 09 сарын 18

ЖИРИЙН ИРГЭН БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ ШОРОНД СУУЧИХСАН ДАА

0  |  0
ИРГЭН(103.9.90.98) 2019 оны 09 сарын 18

АВСАН Л БОЛ ХУРДАН ТӨЛ ӨӨ ГАРАМЖАВ ГИШҮҮН ЭЭ. ДАНС ХӨРӨНГИЙГ НЬ ЯАРАЛТАЙ БИТҮҮМЖЛЭХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
ИРГЭН(103.9.90.98) 2019 оны 09 сарын 18

ЭНЭ АСУУДЛААР ХУУЛЬЧДЫН БАГ АТГ Т ХАНДАЖ ШАЛГУУЛЖ БАЙГАА НЬ МАШ ЗӨВ БАЙНА

0  |  0
ИРГЭН(103.9.90.98) 2019 оны 09 сарын 18

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ ХУРДАН ТӨЛ ӨӨ ....

0  |  0
иргэн(192.82.64.220) 2019 оны 09 сарын 18

Буян компани орох замд байдаг МПМ барилга нь явган хүний явах замыг хааж барилга барьж тэр газарт жуулчдын автобус байнга тавьдгаас тэр замд түгжрэл үүсч орчин тойронд нь явган хүмүүс ч зорчих боломжгүй 2 том барилга барьчихаад бусдын эрх ашгийг хохироогоод байгаагаа засмаар юмаа. хүүхдүүдээ сургууль цэцэрлэг рүү дагуулсан эцэг эхчүүд машин тэрэгний хөлд орчих гээд тухайн орчин маш хүнд байхад ямар гээчийн том барилгыг зам руу бараг оруулж бариад дээрээс нь явган хүний замыг автомашины зогсоол болгочихоод байгааг НЗДаргын газар, газрын алба, хот байгуулалтын албаныхан уг замыг чөлөөлнө үү

0  |  0
zochin(150.129.143.21) 2019 оны 09 сарын 18

Setguulchid huuliinhniig ajilgui bolgohnee

0  |  0
Top