УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг "Монполимет" ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх мэдээллийг Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээж, энэ асуудал маргаан үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын байр суурийг сонслоо.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ
-Энэ бол бараг 16 жилийн өмнөх үйл явдал л даа. Өөрөөр хэлбэл, 2001-2007 оны хооронд болж байсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг хүндхэн байлаа. Анхны “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэр үед уул уурхайн хэд, хэдэн томоохон аж ахуйн нэгж ажиллаж байсан л даа. Тэр хэдэн аж ахуйн нэгжийн тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбат асан санаачилга гаргаж, олон улсын зах зээлд хувийн хэвшлийнхний олборлосон металлыг барьцаалж, арилжаа хийж байсан.
Өөрөөр хэлбэл, ирээдүйд өсөх үнийн өсөлт дээр арилжаа хийж ажиллаж байсан гэсэн үг. Тухайн үед Монголбанк ашигтай ажилласан гэдэг нь 2006 оны УИХ-ын тэр хүний ажлыг дүгнэсэн, сайшаасан “Монголбанкны үйл ажиллагааг олон улсын түвшинд гаргаж чадсан” гэсэн дүгнэлтээс харахад ойлгомжтой байдаг. Тухайн үедээ Монголбанк хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, ашиг олж байсан байгаа юм. Гэтэл талийгаач ерөнхийлөгч зургаан жил ажиллаж, дараагийн ерөнхийлөгч нь хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэлгүйгээр тэр арилжааг гэнэт зогсоосон. Гэнэт зогсоосон гэдгийг нь аж ахуйн нэгжүүд мэдээгүй, захиалгаа өгөөд яваад байсан. Өөрөөр хэлбэл, металлаа нэмж өгөөд л байсан гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн арилжаанд оролцох гэсэн хүсэлтийг нь жилийн турш авсан атлаа арилжааг нь хийхгүй зогсоочихсон. Түүнээс жилийн дараа үнэн байдлаа хэлж, арилжааны компаниудад өгсөн байдаг. Үүний дараа байдал бүр дордож, тодорхой хэмжээний алдагдал үүссэн учраас тэрхүү алдагдлыг аж ахуйн нэгжүүд хувааж төлөх болсон тухай мэдэгдэл ирсэн байдаг.
Тэр үед бид нэг хэсэг дүрэм, журмаа ч мэдэхгүй явсан. Туршлагагүй ч байлаа. Дэлхийн зах зээл дээрх арилжаанд анх удаа л оролцож байсан. Харин сүүлд нь өмгөөлөгч аваад судлаад үзэхэд тодорхой хэмжээгээр төлж явсан нь буруу байсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк ашиг олсон. Өөрсдийнхөө байгуулсан гэрээг өөрөө цуцалсан. Өөрсдийнх нь дотоод зохион байгуулалтын алдагдал байсан болж таарсан. Тэр алдагдлыг аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх гэсэн оролдлого байсан. Гэхдээ хаана ч Монголбанк алдагдал хүлээсэн гэдэг баримт байдаггүй. Харин түүнийгээ жил, жилийн ханшийн алдагдлаар үржүүлж, 12 жилийн хугацаанд 10 тэрбум төгрөг болгож, Монголбанк нэлээд тоглосон. Өөрсдөө ч түүгээрээ ашиг олсон байдаг. Үүнийгээ л аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх гэсэн явуургүй санаа байсан гэж ойлгох хэрэгтэй.
Шүүхээр явах эрх нь Монголбанкинд байсан. Харин бид нэлээд юм болж нэгдэж байж шүүхээр явж эхэлсэн. Шүүхийн шийдвэр ч гарсан. Аж ахуйн нэгжүүдийн буруу биш гэж гарсан байдаг. Ийм л асуудал байгаа юм.
Сэтгэгдэл ( 20 )
oroo.tolooch.abgai.mini.toirogtoo.ch.hvrtel.ym.hiigeegvi.b.j.icheh.heretei.shvv.
Энэ нэг түүхий мантуу шиг царайтай авгайг зөв замд нь оруулчих хүн байхгүй юм байх даа. Энэ хүн эрлэгийн өмнө очоод их л зовох байх даа.
alt delleriin hereg gej garch manai ulsiin 2 nohor olon ulsiin birj deer toglood aldchihsan hereg garsan shuu.vvnees bolj bank dampuurch valyutiin nootcgui bolj kampaniudaas avch bsan vnen shuu.
Монголбанкны удирдлага болон шүүхтэй хувь тохироод л өөрт ашигтайгаар шийдүүлсэн гэж хардаж байна. Жишээ нь шүүхэд манай компаньд ашигтай шийдээрэй гэж 1 тэрбумыг өгөөд, монголбанкны захиралд танайх шүүхэд гомдол гаргахгүй шүү гэж 1 тэрбумыг өгөөд л... 2 тэрбумаар 10 тэрбумаа хаалгачихсан гэж л харж байна
ТЭГЖ Л ТААРАА. ГАРАМЖАВ ГИШҮҮН ЧИНЬ ТУЛХТАЙ ХҮН . СЭТГҮҮЛЧ ЭМЭГТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ САЙН ШАЛГАЖ БАЙЖ ТЭГЖ ДАЙРАХ БАЙСАН ЮМ. ГЭХДЭЭ МОНГОЛБАНКНЫ ЛУЙВРЫГ ЭЛЧИЛЖ ӨГЛӨӨ.
Энэ сэжгийн авгай нтр гээд харааж зүхээд байгаа хүмүүс үнэн ухамсар дорой юмаа. Гарамжав гэх эмэгтэй буруутай байсан ч та нар хүнийг харагдах байдлаар нь доромжлоод байж болохгүй ш дээ.
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319
Shijgiin avgaigiin usiig ni husaad emegteichuudiin shoron ruu oruul! Oriig ni toluul! Zaaval avaarai.
Shijgiin avgaigiin usiig ni husaad emegteichuudiin shoron ruu oruul! Oriig ni toluul! Zaaval avaarai.
Мангас толгойт чи өрөө төл
энд буруу юм алга л байна дайрах юмныхаа учрын нь сайн эхлээд олох хэрэгтэй дээ
Huulchdiin zuv. Sain shalguul. Mun mongol bankiig.
ЭНЭ АСУУДЛААР ХУЛЬЧДЫН БАГ АТГ Д ШАЛГУУЛЖ БАЙГАА. ОДОО ЯАРАЛТАЙ УИХ ”ЫН ГИШҮҮНЭЭС ЭГҮҮЛЭН ТАТАЖ ДАНС ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ
ийм УИХ ын гишүүн байх гэж. УИХ аас эгүүлэн татаад данс хөрөнгийг яаралтай битүүмжлэээч
ИЧИХ ҮХЭЭСЭЙ. ОЛОН ДОЛООН ЮМ ЯРИЛГҮЙ АРД ТҮМЭНИЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ 16 ЖИЛИЙН ХҮҮГИЙН ХАМТ ТӨЛ ӨӨ
УЛАЙЧИХСАН ЛУЙВАРЧИН ИЧИХ НҮҮРЭНДЭЭ ЭЛЭГ НААСАН ЭНЭ АВГАЙД ӨӨР Ч ЗӨНДӨӨ ЗҮЙЛ БИЙ.
бодитоор авсан зээл биш, банкны дотоод үйл ажиллагааны алдагдалаа ингэж хувийн компаниудад тохож байгаа нь өөрөө хууль бус юм байна
Монгол банк бүрэн эрхийнхээ хүрээнд хаасан л бна ш дээ. Үүнд ААН-ийн буруу юу бна.
sejgiin avgai uruu tuluud zail