Сэтгүүлчийг дарамталсан санаархал бүртэй МСНЭ хатуу тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх мэдээллийг Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээсэн нь маргаантай сэдэв болоод байна. Энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зөрчигдсөн үү, бодит байдал, маргаан юунаас өрнөв гэдэг дээр тодорхой хариулт өгнө үү хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг хамтдаа хэвлэлийн бага хуралд оролцохыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс уриалсан юм. 

МСНЭ-ийн санаачилгаар зохион байгуулж буй хэвлэлийн бага хурал яг одоо Үндэсний мэдээллийн төвд болж байна. Хуралд МСНЭ-ийг төлөөлж Ерөнхийлөгч Х.Мандахбаяр,  МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа нар оролцож байна. Хэвлэлийн хуралд Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг оролцож байгаа бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ирсэнгүй. 

Мэдээллийн эхэнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлан хуралдуулж байна. Сүүлийн өдрүүдэд Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой мэдээллийг түгээсэн. Энэ мэдээллийг сэтгүүлч өөрийн нэрээр, ямар нэгэн хуурамч хаягаар биш өөрийн мэдээллийн сайтдаа нийтэлсэн. Энэ мэдээллийнхээ хариуцлагыг сэтгүүлч өөрөө хүлээх байх гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь сэтгүүлч үнэн бодит мэдээлэл гаргасан байх ёстой. Сэтгүүлч Монголбанкнаас, холбогдох эх сурвалжаас мэдээллээ авсан юм байна. Харамсалтай нь, сүүлийн өдрүүдэд сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Zarig.mn сайттай холбоотой гүтгэлэг, доромжлол, дайралт их гарч байна. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү дайрах явдал хэрээс хэтэрч байна гэж ойлгож байна. Тийм учраас хэвлэлийн хурал зарлаж байгаа юм. Асуудал юундаа байгааг олон нийтэд, сэтгүүлчдэд хоёр тал нээлттэй тайлбарлах ёстой. Тэгэхгүй бол хэнийх нь зөв, буруу нь мэдэгдэхгүй мэдээлэл гараад байдаг. Үүнээс болоод сэтгүүл зүйн салбар хохирдог. Шантаажчин, худалч сэтгүүлчид байгаа юм шиг буруу ойлголт нийгэмд бий болгодог. Баахан шантааж хийдэг сэтгүүлч нар байгаа юм шиг суртал ухуулга хийдэг. Мэдээж манай салбарт сайжруулах ёстой асуудлууд бий. Зарим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгөөр, эрх мэдлээр дарамтдаа оруулах гэсэн эрх мэдэлтнүүд, нам дамжсан бүлэглэл, олигархуудын санаархал бол бий. Өчигдөр миний бие өөрийн цахим хуудсаараа дамжуулан хараат бус сэтгүүл зүйг бий болгох асуудлаар уриалга гаргасан. Эрх мэдэлтнүүд шүүх цагдаа, эрх мэдлээр далайлгаж, сэтгүүлчдийг дуугүй болгож чадахгүй гэдгийг сэтгүүлчид бид өөрсдөө үлгэрлэж харуулах ёстой.

Сэтгүүлч асуудлыг гаргаж тавьсныхаа төлөө дарамт, шахалтад орох ёсгүй. Тийм учраас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэвлэлийн хуралд урьсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг маань ирсэн байна. Энд би хэн нэгний буруу, зөвийн тухай ярихгүй. Хамгийн гол нь сэтгүүлч баримттай мэдээлэл цацсан эсэх нь чухал юм. Хэрвээ баримттай мэдээлэл цацсан бол сэтгүүлч түүнийгээ хамгаалах ёстой. Буруу мэдээлэл цацсан бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Мэдээлэл үнэн бол сэтгүүлчийг дарамтлахаа болих хэрэгтэй. Zarig.mn сайтын үйл ажиллагаа доголдсон. Сайт багагүй хугацаанд ажиллагаагүй болсон. Үйл явдлыг Монголын ард түмэн харж байгаа. Яг энэ өрнөл дунд яагаад Zarig.mn сайт хаагдаж байгаа юм. Энэ чинь хэвлэлийн эрх чөлөөний асуудал биз дээ. Энэ үед яагаад сэтгүүлч Н.Өнөрцэцэгт халдах болов. Энэ чинь хараат бус сэтгүүл зүйн асуудал мөн биз дээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хандаж хэлэхэд, Та буруу мэдээлэл цацсан бол хариуцлагаа хүлээх ёстой. Хэрвээ сэтгүүлчийн мэдээлэл үнэн зөв бол түүн рүү дайрах, гүтгэхээ зогсоох ёстой. Ийм буруу үйлдэл, сэтгүүлчийг дарамталсан санаархал болгонтой МСНЭ хатуу тэмцэнэ гэдгээ албан ёсоор хэлье.

Ц.Гарамжав гишүүнд бид өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцох урилга хүргүүлсэн ч ирсэнгүй. Харин албан бичиг ирүүлээд, үүнийгээ намайг уншиж танилцуул гэсэн байна. Би түүний ажлын алба биш. Би үүнийг уншиж өгөх шаардлагагүй гэж бодож байна. Шаардлагатай бол та бүхэн түүний ирүүлсэн бичиг, мэдээллийг нь авч болно. МСНЭ нь сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахаас гадна Монголын ард түмний мэдэх эрхийн төлөө явна. УИХ-ын гишүүн нь сэтгүүл зүйд, энэ салбарт яаж хандаж байгаа нь энэ үйл явдлаас харагдаж байна. Ингээд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэдээллийг сонсъё” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 


 

Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “МСНЭ хэвлэлийн хуралд намайг урьж, мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав оролцоно гэсэн учраас би энд ирсэн. Энэ мэдээлэл нь Ц.Гарамжав гишүүн болон Н.Өнөрцэцэг нарын хувь хүмүүсийн маргаан биш юм. Энэ бол эрх мэдэлтнүүд хуулийг завхруулдаг, төсвийн мөнгө үрэгдэж, улс хохироод үлддэгийн нэг жишээ. Үүнд Ц.Гарамжав гишүүний “Монполимет” ХХК холбогдсон.

Та бүхэнд баримтыг товч хүргэе. Миний дэлгэсэн баримтууд Шүүхийн шийдвэрийн санд байгаа, олон нийтэд ил мэдээллүүд. “Монполимет” ХХК-тай холбоотой асуудал бий. Асуудал анх 16 жилийн өмнө үүссэн. 2003-2006 онд Монголбанк, “Монполимет” ХХК-ийн хооронд арилжааны гурван ч гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ 2007 онд дуусгавар болсон. Гэрээ дуусахад Монголбанк, “Монполимет” компанийн хооронд маш их өр авлагын асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, Монголбанк нь “Монполимет” компаниас 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөг авах авлагатай гэдэг тооцооны акт гарсан. Тус актад хоёр тал гарын үсэг зурсан. “Монполимет” компани төлбөр төлөх гэрээ байгуулаад, 2008 он хүртэл төлбөрөө төлж байсан. “Монполимет” компани 100 гаруй сая төгрөг төлсөн байдаг. Гэтэл нэг л өглөө Ц.Гарамжав гишүүн “Би энэ төлбөрийг төлөхгүй” гэдэг зарга үүсгэсэн. Төлөхгүй явсаар байгаад 2008-2012 он хүртэл дөрвөн жил болсон. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Монголбанкнаас “Монполимет” компаниас 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөг авч чадахгүй байна гэж шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүх энэ асуудлаар 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр шийдвэр гаргаж, “Монполимет” компанийн талд асуудлыг шийдсэн. Яагаад шүүх тус компанийн талд шийдвэр гаргасан гэхээр “Монполимет” компани нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагаад өгөөч” гэсэн нэхэмжлэл гаргасан учраас шүүх маргааныг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх энэ асуудлыг авч үзээд, Монголбанк буруутай юм уу, эсвэл “Монполимет” компани буруутай юу,  эсвэл 10 тэрбум төгрөгийг төлөх ёстой юу гэдэг маргаан өрнөөгүй. “Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хаалаа” гэх үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хаагдсаны дараа Монголбанкны ерөнхийлөгч 2016 онд 301 дүгээр тушаал, гаргаад “Монполимет” компанийн энэ өрийг Монголбанкны Эрсдлийн сангаас төлөх шийдвэр гаргасан. Энэ тушаалыг Монголбанкнаас авах гэсэн боловч нууц байдаг юм байна. Энэ бол маш тодорхой, хөдөлшгүй баримт юм.

Гурван зүйлийг хэлмээр байна. Ц.Гарамжав гишүүн сэтгүүлчдийг бүгдийг нь дуудаад мэдээлэл өгөхгүй ч ганц, хоёр хэвлэлд яриа өгсөн байгаа. Тэрээр “Монполимет” компани өртэй биш, харин ч авлагатай, Монголбанкны бодлогын шийдвэр байсан гэж мэдэгдээд байгаа. Гэхдээ баримттай мэдээлэл өгөхгүй байна. Анхнаасаа “Монполимет” компани буруугүй байсан юм бол яагаад Ц.Гарамжав гишүүн өрөө төлнө гэж гарын үсэг зураад, төлбөр төлөх гэрээг урт хугацаагаар байгуулаад төлбөрөө эхнээсээ төлөөд явж байсан юм бэ. Хоёрдугаарт, Ц.Гарамжав гишүүн буруугүй байсан юм бол маргааныг яагаад хөөн хэлэлцэх хугацаагаар хаалгаж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаагаар маргааныг хаалгана гэдэг бол тухайн хүн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөөд хуулийн цоорхойг ашигласан байна гэсэн үг юм.

Гуравдугаарт, анхаарал хандуулах асуудал нь Монголбанк 10 тэрбум төгрөгөө авч болох байсан. Гэтэл анхан шатны шүүх дээр ялагдангуутаа давж заалдаагүй. Давж заалдсан бол Монголбанкны Эрсдэлийн санд 10 тэрбум төгрөг төвлөрөх байлаа. Эрсдэлийн сан гэдэг нь иргэн өрөө төлөхгүй нас барах, ар гэрийнхэн нь нас барсан иргэнийхээ зээлийг төлж чадахгүй байгаа нөхцөлд тухайн банканд эрсдэл үүсэх юм бол Эрсдэлийн сангаас төлдөг юм байна. Мөн иргэн нийгэмд хохирол учруулаад өөрөө шоронд хоригдсон тохиолдолд энэ сангаас гаргадаг журамтай юм байна лээ. Энэ мөнгөөр яагаад “Монполимет” ХХК-ийн зээлийг хаасан бэ гэдэг нь сонин байна.

Мөн Монголбанкийг шүүхэд хэн төлөөлж оролцсон бэ гэхээр, Н.Буянхишиг гэж хүн оролцсон байна. Одоо энэ хүн Монголбанкинд Диллерийн хэлтсийн даргаар ажилладаг юм байна. Энэ хүн хэн бэ гээд хөөгөөд үзэхээр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн хүүгийн эхнэр юм билээ. Тэгэхээр эрхэм гишүүн танил тал, албан тушаалаа ашиглаад өр төлбөрөө төлсөн юм биш биз. Сэтгүүлч хүн хардах эрхтэй. Гэхдээ би энэ удаа огт хардаагүй. Нийгэмд нээлттэй байгаа мэдээлэл дээр дүн шинжилгээ хийгээд ярьж байна.

УИХ-ын гишүүн гэдэг бол хариуцлагатай албан тушаал. Баримттай няцаалт хийх хэрэгтэй. Гэтэл намайг гүтгэж, шантааж хийж байна гэж мэдээлэл өгч харлуулах оролдлого хийж байгаа бол бүтэхгүй. Яагаад гэхээр баримт өөрөө ярьдаг юм байна. Монголбанк энэ асуудал дээр тайлбар хийгээсэй гэж хүсэж байгаа. Монголбанкнаас тодруулах гэсэн ч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа. Энэ асуудлыг хууль шүүхийн байгууллага анхааралдаа авч, шалгаасай гэж хүсэж байна.

Бүрэн эрхтэй, алтны том компанитай, цементийн үйлдвэртэй, намтай, фракцтай бүлэглэлийн эрх мэдэлтэн яаж бусдыг харлуулж чаддаг юм бэ гэдгийг биеэрээ мэдэрч байна. Гэхдээ би үнэн зөв мэдээлэл түгээсэн учраас бууж өгөхгүй. Сошиал орчинд намайг гүтгэж, доромжилж байгаа ч би шантрахгүй. Манай сайт өчигдрөөс хаагдсан. Манай сайт байршдаг “Itools” компаниас тодруулахад цахим халдлага бий болсон байна. Боломжтой арга хэмжээг авч байгаа гэж хэлсэн. Бид Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан байгаа” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав дээрх асуудлаар МСНЭ-д бичгээр тайлбар хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard(43.250.126.28) 2019 оны 09 сарын 21

mongoldoo barisan uildber bul uadgiin baur baurstugt saihanbileg bish

0  |  0
иргэн(202.179.26.144) 2019 оны 09 сарын 21

ийм тэнэг сэлгүүлч нэртэй шантаажчин пиздаг дагаж их хурлын гишүүн ирдэггүй юм.шал худлаа мэдээлэл хэвлэж барьчихаад зүтгээд байдаг яачихсан тэнэг хүүхэн бэ дээ,тийм юм болоогүйг батлаад баыхад шантааж хийгээд чичрээд байх юм.

0  |  0
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Ж.Мандаан(202.131.242.254) 2019 оны 09 сарын 20

Сонгуульд бэлтгээд санхүү төсөвөө бүрдүүлэхээр хэд хэдэн хүнийг тоочиглож аваад л шантааж дайралтаа сонгуульд нэр дэвших пиартайгаа зэрэгцүүлээд л байна.Мандахбаяр сайн менежменттэй л залуу юм даанч энэ толгойгоо зөв сайн сайхан зүйлд зориулахгүй бай нь тиймхэн юм даа. шударга татвар төлөгч олон монгол иргэдийн амьдралыг авч яваа үндэсний томоохон компаниуд руу ингэж ихээр дайраад байгаа нь магадгүй гадны эрх ашиг нуугдсан үйлдэлүүд юм шиг лхарагдаж байна цаг хугацаа бүхнийг харуулна даа.ард олон минь ийм нөхөдийг санаж харж л яваарай даа.

1  |  0
ШАНТААЖ(72.83.1.216) 2019 оны 09 сарын 20

ТЭРТЭЭХ 1970 ААД ОНД АЗИН НЭГЭН УЛСАД УЛААН КЭХМЕРҮҮДИЙН БОСЛОГО ГЭГЧ ЮМ ГАРЧ БИЧИГ ҮСЭГГҮЙ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ ХҮМҮҮСДЭЭ МУНА ӨГЧ БИЧИГ ҮСЭГТЭЙ БҮХ ХҮНЭЭ ЦОХИЖ АЛУУЛСАН 6 САЯ ХҮН АМТАЙ УЛСЫНХАА ТАЛИЙГ НЬ БУЮУУ 3 САЯ ХҮНЭЭ ЦОХИН АЛУУЛЖ ДЭЛХИЙГ ХЭРД ХИЙЖ БАЙЖ БИЛЭЭ.МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД ИЙМЭРХҮҮ ДҮР ЗУРАГ ХАРАГДААД БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ ДАРГА НЬ ӨӨРӨӨ ШАНТААЖЧИН ШАНТААЖЧИН ХҮН ӨРӨӨ ШАНТААЖЧИН СЭТГҮҮЛЧЭЭ ӨМӨӨРӨЛГҮЙ ЯАХАВ. БААХАН УХАР МӨЧИД БОЛОВСОРОЛ СОЁЛ ДУТМАГ ХӨДӨӨ ӨСЧ ХҮМҮҮЖСЭН ГЭНЭН ОХИДЫГ СЭТГҮҮЛЧ БОЛГОН ХУДАЛ ХУУРМАГ БАРИМТ НОТОЛГОО ЦУГЛУУЛАН ӨГЧ ШҮРФДЭЭД ШАНТААЖАА ХИЙГЭЭД БАЙГАА ХАРАГДАХ ЮМ

1  |  0
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 09 сарын 20

Henii ch zov buruu bj bolno,gehdee naad setguulch huuhen chin arai l buduuleg,haritsaani soyolgui haragdaj bnlee dee

1  |  0
DR. UROLOGIST(41.203.78.117) 2019 оны 09 сарын 18

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
ӨВГӨН(202.131.227.51) 2019 оны 09 сарын 20

Сэтгүүлчидийн холбооны эрхэм тэргүүн Мандахбаяр гэгч хөвгүүн минь хэт бие тоогоод байгаа юм биш үү. Та хэрэв ухаантай, ажил хэрэгч сэтгүүлчидийн холбооны тэргүүн юм бол хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр монголыннхоо эгэл түмэнг ” өвчтөн ” гэсэн гутамшигт үгээр өдөр бүхэн , хүн гэсэн эрхэм нэр төрийг гутаан доромжилж байгааг болиулж туслана уу. Энэ асуудлаар ЭМЯ -д хандаж , зөвлөлгөө авна уу. Даанч энэ хүсэлтийг хүлээн авч , анхаарах сэтгэл өөрт чинь байхгүй гэдэг өвгөн эрдэмтэн би сэтгэл эмзэгнэм.

1  |  0
иргэн(59.153.115.18) 2019 оны 09 сарын 18

Төрийн түшээ гэнүү. Хуцваа

0  |  0
onoroo zail(66.181.170.73) 2019 оны 09 сарын 20

Mandahbayaraaa chi zugeer l zail jinhene shantaajchin sda chin chi shuuuuu sda mine...... shantaajchin ovoo mongtei bolchood peediigeed buur gishuudruu dairdag bolson shuu chi...... chi omnogoviin 2018 onii tenderiig bugdeng n avsan shuu avahdaa chi amarzaya gishuunii muu muuhai buhniig chi hiideg shuuu tuuniihee toloo chi amarzayag shantaajilj toirgiig n avsan,,,,,,avsan toirgoo naranbaatardaa ogch 2018 onii buh tenderiig chi avsan odoo chinii huviin compani tavantolgoid hors huulj bgaa shuu lalaraaa.........

1  |  0
Зочин(202.9.42.49) 2019 оны 09 сарын 20

Cэтгүүл зүйд бас ёс зүйтэй хүн байх хэрэгтэй. Муу ч төрийн түшээ, ард түмний сонголтоор гарч ирсэн. Шүүх яллаагүй байхад сэтгүүлч эрх дархаа эдэлж шантаажилж, дайрч, давшилж, яллаж байгаа нь зөв юм уу, энэ чинь сэтгүүл зүйг чинь муухай харагдуулаад байна, Мандахбаяраа, цахим ертөнцөд Заригийн хүүхнийг зөв гэж байгаа боловч наад хүүхнийхээ их зан, дээрэнгүй үзэл, дульхан мэдээллийг дахин харах хэрэгтэй. Үнэнг олсон бол нухацтай, соёлтой, гэгээн сайхан мэдээлэл олж сурвалжлаасай. Увайгүй авиртай хүүхнээс болж сэтгүүл зүй чинь нуран уналаа.

2  |  0
зочин(103.9.90.50) 2019 оны 09 сарын 20

сэтгүүл зүйд бас ёс зүйтэй хүн байх хэрэгтэй. Муу ч төрийн түшээ, ард түмний сонголтоор гарч ирсэн хүн. Шүүх яллаагүй байхад сэтгүүлч эрх дархаа эдэлж шантаажилж, дайрч, давшилж яллаж байгаа нь зөв юм уу, энэ чинь сэтгүүл зүйг чинь муухай харагдуулаад байна, Мандахбаяраа, цахим ертөнцөд Заригийн хүүхнийг зөв гэж байгаа боловч наад хүүхнийхээ их зан, дээрэнгүй үзэл, дульхан мэдээллийг дахин харах хэ6рэгтэй. Үнэнг олсон бол нухацтай, соёлтой, гэгээн сайхан мэдээлэл олж сурвалжлаасай. Увиагүй авиртай хүүхнээс болж сэтгүүл зүй чинь нуран уналаа.

3  |  0
zochin(185.39.141.46) 2019 оны 09 сарын 20

mongol banknii bayrtsaihan geech hugshin ulugchin . mash ih deerem hiij suugaa .

1  |  0
иргэн(203.91.115.39) 2019 оны 09 сарын 20

уих_н гишүүн болох гэж олон жилиин турш бодлогтой ажиллаж мөнгө босгосон байна

1  |  0
иргэн(202.9.43.109) 2019 оны 09 сарын 20

Гарамжав цементний үйлдвэр бариулсан гэсэн бас тэр алтны уурхайтай тэрүүгээр улсад тодорхой хэмжээний төсөв бүрдүүлдэг байх шүү. Бас үгүй хэлэх юмтай хийсэн юмтай харж үзэх юмтай хүн гэж бодоод байна. Харин бүр дандаа төсөвийн цалинтай байж маш их баяжсан хүмүүс байна шүүдээ түүгээр оролдооч та нар. Ганц юм хийж байгаа эмэгтэйгээ учир зүггүй дагаж давшлаад байхаар. Харин тэр зээл энэ тэрийг мэдэхгүй юм. Энгийн бид харж байхад юм хийгээд байгаа хүн шиг байдаг юм.

4  |  1
ард иргэд(202.9.43.19) 2019 оны 09 сарын 20

ЧУГАНЦ ГАРАМЖАВ ИРЭХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ӨНӨРЦЭЦЭГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА АА???

0  |  3
Top