Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурал 10.00 цагт болно.
Уг хуралд шүүгдэгч Н.Өнөрцэцэг өөрийн биеэр оролцох бөгөөд тэрбээр өглөөний 08.00 цагт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирсэн байна. Тэрбээр өнөөдрийн шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардаж, хорих ангид өлсгөлөн зарлаад 72 цаг болсон бөгөөд түүний ар гэрийнхэн мөн суулт зарлаад байгаа билээ.
Харин шүүхээс энэ хурлыг бүтэн болон хэсэгчилсэн хэлбэрээр нээлттэй явуулах боломжгүй гэдгийг тайлбарласан.
Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
ANUSDI80955877
AVILGA AVSNAAA TURIIN NUUCH GEED GEMGUI EMEGTEIG HELMEGDUULJ BNA
үхсэн хатсаных нь маш нууц байхавдээ. Хүрэлсүх, Энхбаяр мэтийн хог шааруудын хулгайн баэримт мэдээ л байгаа шүүдээ энд. ард түмнээс хулгайгаа нуухын тулд л ийм бусармаг хэлмэгдүүлэлт явуулж байна. Түүнд нь шүүх прокурор дөрлөгдөөдмөнгө хуваалцаад тоглож буй нь гарцаагү үнэн
ene baramyg khurdan batalgaajuulaad yawdag gazar ni yawuul