Брэд Питт: Жоли бид хоёрын дунд холбоо бий

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

55 настай жүжигчин Брэд Питт “GQ” сэтгүүлд зураг авахуулж, ярилцлага өгчээ.

Холливудын жүжигчин тэрхүү дэлгэрэнгүй ярилцлагад хувийн амьдралынхаа талаар багагүй дурдсан байна.

Гэхдээ Брэдийг ихэд турсныг фэнүүд нь гайхжээ. Брэд Питт үүнийгээ ажил ихтэй байдгаас болсон байх гэсэн байна. Мөн экс эхнэр, 44 настай Анжелина Жолигийн талаарх асуултаас бултахыг хүссэнгүй. Брэдийн хариулт харин ч гайхмаар байсан гэнэ.

Тэр “Миний гэр бүл надад хамгийн чухал зүйл минь. Миний аав намайг ингэж өсгөсөн. Хүүхдүүддээ бүхнээ зориулна. Хүмүүсийн хооронд үзэгдэж харагдахгүй холбоо байдаг гэдэгт би итгэдэг. Одоо би их өөдрөг байгаа. Өнгөрсөн хугацаанд таагүй харилцаатай байсан хүмүүстэйгээ сайхан харилцаатай болсон. Гомдлыг ардаа үлдээж чадна. Биднийг нэг нэгнээс нь холдуулах бус харин ч нэгтгэж байгаа холбоо бий” гэжээ.

Брэд одоо хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзаж байгаа бөгөөд архинд донтох өвчнөө ялсан гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(185.195.16.88) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

1  |  0
Top