Д.Энхбат: Эдийн засгийн үр ашгаа хүртээдэг уул уурхайн төлөө бид явж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-Баялгийн хараал” сэдвээр тавьсан юм.

Д.Энхбат илтгэлийнхээ үеэр “Монгол орон маань хөрсөн дороо үнэхээр арвин баялагтай. Энэ баялгаа ашиглах замаар улсынхаа хөгжлийг түргэтгэе. Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа өөд нь татъя гэсэн өөдрөг үзлээр сүүлийн 30-аад жил уул уурхайн үйлдвэрлэл явж ирлээ. Гэхдээ сайнтай, саартай явж ирсэн. Улс орны эрдэс баялгийг ашиглаж, экспорт хийж байгаа болохоор улсын маань сан хөмрөг асар ихээр нэмэгдсэн. Энэ бол уул уурхайн үйлдвэрлэлийн сайн жишээ. Эсрэгээр хүн ардын уламжлалт мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг, байгаль орчныг доройтуулдаг. Мөн уурхайчдын ахуй амьдрал орхигддог. Энэ сөрөг хандлагууд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиас үүдэлтэй юм. Уг хуулийг гадаадынхан монголчуудад хүчээр тулгаж батлуулсан байдаг. Энэ хууль уугуул ард түмэнд үр ашиг багатай, Үндсэн хуульд харшилсан хууль байсан. Үүний хор уршгаар Монгол Улсын 50 орчим хувьд 8000 орчим лиценз олгогдож байв.

Уул уурхайн халуурлын үед буюу 2000-2006 онд Монгол Улсын тал хувийг гадна, дотнын компаниудад өгчихсөн байсан. Үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орны уул уурхайг замаар эрдэс баялгийг нь тонож дээрэмддэгийг бид мэднэ. Цаашлаад нийгмийн хагарал, хүмүүнлэгийн сүйрэл бий болгодог. Африкийн Танзани, Америк тивийн Экватор, Колумбыг өнөөдөр харахад уул уурхайн хар жишиг Монголд хэрэгжиж байгааг ойлгох болно.

Бид өнөөдөр уул уурхайн үр ашиг Монголын ард түмэнд хүрдэг байхын төлөө тэмцэж байгаа юм. Иргэний хөдөлгөөний байгууллагуудын зүгээс шаардлага тавьсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд өөрчилж байлаа. Хэдийгээр бидний хүссэн хэмжээнд хүртэл сайн хууль болж чадаагүй ч байдал сайжирсан. Өнөөдөр Монголын уул уурхайн салбар байгалийн баялгийг ухаж аваад түүхийгээр нь гаргаж байна. БНХАУ-ын түүхий эдийн хавсарга болж байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулмаар байна. Уул уурхайд сайн зүйл их бий. Гэхдээ саар нь дэндүү их байна. Уул уурхай гэдэг нэг аймаг, нэг сумын асуудал биш төрийн тусгаар тогтнолтой холбоотой аюултай асуудал. Бид Тост, Тосон бумбын нурууны тэмцлийг амжилтад хүргэж чадсан. Тиймээс бидний өнөөдрийн хэлэлцүүлэг амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна. Монгол орондоо хуулийн дагуу эдийн засгийн үр ашгаа хүртээдэг, олон олон шинэ салбарыг бий болгодог уул уурхайн төлөө бид явж байна” хэмээлээ.

“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Чингис хотноо үргэлжилж байна.


БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(202.126.89.99) 2019 оны 09 сарын 26

ЭНХБАТАА ЧИ ГАЛЗУУ ЮМУУ ҮЙЛДВЭР БАРИХААС ЧИНЬ НААНА ЭХЛЭЭД ХАЙГУУЛИЙГ НЬ ЧӨЛӨӨТЭЙ ХИЙЛГЭЖ ОЛБОРЛОЛТОНД БЭЛТГЭХЭД НЬ ЧАМ МЭТИЙН ДУРАКУУД МӨНГӨ НЭХЭЖ СААД БОЛООД БАЙХААР ЧИНЬ ҮХСЭНИЙХ НЬ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДЭЭ БЭЛТГЭХ ЮМ БЭЭ МАЛ МИНЬ

0  |  0
Иргэн(139.5.218.52) 2019 оны 09 сарын 25

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гэж яриад байгаа тэгээд УУ сайдаа мэргэжлийн хүн тавьж удирдуулах шаардлагатай байна. Хөдөө орон нутгийн удирдлагуудад уул уурхайн зөвшөөрөл өгдгийг болиулах, Одоо ашиглаж байгаа уурхайнуудад нөхөн сэргээлтийг сайн хийлгүүлж дахин лиценз олгохгүй байх! Гол мөрний эх ай сав газарт зөвшөөрөл олгохыг хатуу хориглох! УУ-н гэрээг эх орон ард түмэндээ ашигтай олон улсын жишиг, стандартын дагуу хийх! зэрэг хатуу шаардлагыг биелүүлж хөгжүүлж ажиллах шаардлагатай байна гэж иргэн хүний хувьд үзэж байна. Эх оронд минь Хариуцлагатай УУ хөгжиж болтугай !!!

0  |  0
Top