“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөхөн сэргээгдэх хөгжил, уул уурхай дахь эрхзүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр байгальд үл буцах цэг гэж ойлголт байдгийг индэр дээрээс тайлбарласан. Үл буцах цэг гэдэг нь хүн төрөлхтөн нэг жилийн хугацаанд хэрэглэсэн сэргээгдэх эрчим хүчийг байгаль эх дараа жил нь үйлдвэрлэх явцыг хэлдэг байна. Харин хүн төрөлхтөн нормоосоо давсан хэрэглээтэй тул нөхөн сэргээгдэх эрчим хүчнийхээ хэрэглээг жилийн циклээ дуусахаас өмнө дуусгадаг болжээ. 2017 оны судалгаагаар хүн төрөлхтөн наймдугаар сард буюу дөрвөн сарын өмнө нөхөн сэргээгдэх эрчим хүчнийхээ нөөцийг дуусгаж байжээ.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор тайлбарлахдаа “Бид байгалийнхаа нөөцийг шавхаад байна гэдэг нь ирээдүйгээсээ хулгайлж байгаа хэлбэр. Үр хүүхдийнхээ хоолыг хулгайлж иддэг эцэг, эх болж таарах нь. Хэрэв бид эрчим хүчний хэрэглээгээ энэ хэвээр үргэлжлүүлбэл дэлхий гэдэг гараг хүний хэрэглээг хангаж чадахгүй. Бидэнд хоёр дэлхий хэрэгтэй. 2050 онд гурван дэлхий хэрэгтэй болно. Бидэнд тийм олон дэлхий байхгүй. Тиймээс бид байгаль дэлхийтэйгээ зөв харьцах хэрэгтэй. Байгальд хүчтэй дулаарал явагдсанаар өдөр бүр 240 айл орон гэргүй болж байна. 2040 он гэхэд Хойд мөсөн далай үгүй болох судалгаа бий. Үүнд монголчуудын оролцоо чухал. Бид байгаль эхтэйгээ зүй ёсоор харьцаж дэлхийнхээ ирээдүйд хувь нэмэр оруулъя. Монгол Улсын 80-90 хувь нь цөлжилтөд орсон байна. Бид нэг л энх оронтой. Нэг л дэлхийтэй гэдгийг дахин сануулъя” хэмээсэн юм.
“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Чингис хотноо үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Долгор эмээ гуай та өмнө нь өндөр албан тушаалд ажиллаж юу хийж байсан юм бэ. Таны энэ үйлдэл ӨНГӨРСӨН БОРОО ны хойноос цув нөмрөв гэгчтэй дүйцэж байна аа. Инээдтэй эмээ. Өөрөөсөө ичих гэдэг үг байдагдаа
Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор