Энрике Иглесиас охиноо харуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

44 настай дуучин Энрике Иглесиас ой гарантай охиноо фэнүүддээ харуулжээ. Тэрбээр охинтойгоо хамт байгаа бичлэгээ цахим хуудсандаа байршуулсан байна. Энрике, 38 настай теннисчин Анна Курникова нар хүүхдүүдтэйгээ хамт Флоридад амьдарч байгаа юм. Дуучин залуу охин Люситэйгээ “Wheels On The Bus” хүүхдийн дуун дээр бүжиглэж бичлэг хийжээ.

Люси охин ээжтэйгээ маш адилхан байна гэж хүмүүс бичсэн байна. Энрике, Анна нар 2002 онд “Escape” дууны клипний зураг авалтын үеэр танилцаж үерхсээр 2017 онд ихэр хүүхэдтэй болсон билээ. Тэд Николас, Люси гэх ихрүүдээ болон хувийн амьдралаа олноос нууцалдаг юм.

Энрике дуучны карьераа үргэлжлүүлж байгаа бол Анна гэрийн эзэгтэйн үүрэгтээ анхааран их спортоос явсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.148) 2025 оны 03 сарын 13

philipini erliiz bolovoo huurhii

1  |  0
Top