“Ташаант хилийн боомтын гаалийн албаныхан ОХУ-д хууль бусаар криптовалют олборлох ASIC Antminer төхөөрөмж оруулах гэсэн Монголын иргэнийг саатууллаа” гэж ОХУ-ын Холбооны Гаалийн албанаас мэдээллээ.

Манай иргэн машин дотроо нийт долоон мянган ам.долларын үнэ бүхий дөрвөн ширхэг төхөөрөмж авч явсан ч зөвшөөрлийн бичиг байгаагүй байна. Мөн ямар зорилгоор криптовалют төхөөрөмж авч явснаа тайлбарлаж чадаагүй гэнэ.

Ийм төхөөрөмж хил давуулахад ОХУ-ын тусгай албанаас зөвшөөрөл авах шаардлагатай ажээ.

Сэтгэгдэл ( 0 )