Энэ долоо хоногт "УТГА ЗОХИОЛ"-ын Нобелийн шагналтан тодорно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Өнөөдөр /2019.10.07/ Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласнаар эхэлж байна. 

Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь 2018 болон 2019 оны уран зохиолын салбарын хоёр шагналтны нэр тодрох юм. Тодруулбал, аравдугаар сарын 10-ны өдөр буюу ирэх пүрэв гарагт Нобелийн шагнал хүртэх хоёр зохиолчийг зарлах билээ. 

Нобелийн шагналыг хүртээдэг Шведийн академи өнгөрсөн оны тавдугаар сард уран зохиолын салбарын Нобелийн шагналтныг тодруулахыг хойшлуулах шийдвэр гаргасан. Шалтгаан нь нэр дэвшигчдийн тоо цөөрсөн болон тус академийн гишүүн яруу найрагч Катарин Фростенсоны нөхөр, урлагийн нэрт зүтгэлтэн Жан-Клод Арног олон тооны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, шуугиан дэгдсэний улмаас энэ шагналын нэр хүнд буурсантай холбоотой байв.

Хамгийн сүүлд 2017 оны утга зохиолын Нобелийн шагналыг Япон гаралтай англи хэлт зохиолч Казүо Ишигүро хүртсэн билээ. Тухайн үед зохиолч Казүо Ишигүрог идэр залуухан Нобелийн шагналтан хэмээн тодорхойлж байлаа. 

Өнгөрсөн хугацаанд 114 утга зохиолын Нобелийн шагналтан төрж байсан аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top