ТӨСӨВ 2020: Хувь хүний орлогын албан татвараар 914.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Ирэх онд хувь хүний орлогын албан татварын орлогоор 914.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоод байна. Төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгох зэрэг бодлогын арга хэмжээний үр дүнд энэ хэмжээний татварыг иргэдээс авна гэж бодлого боловсруулагчид тооцжээ. Энэ оны наймдугаар  сарын байдлаар нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буурсныг мөн суурь үзүүлэлт гэж эрх баригчид тооцож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top