Г.Занданшатар: Төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахалтай холбоотойгоор УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгье. 

Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцөлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгалж үлдэнэ гэж тооцож байна. 

Мөн  Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Цар тахлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж байна. Хуулийн төслийн саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Энэ хуулиар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ" гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.23.203) 2020 оны 04 сарын 11

Орчин үе хувийн өмчтэй комунизмыг шаардаж

0  |  0
Зочин(66.181.177.145) 2020 оны 04 сарын 11

Зөв шүү. Хотгор шанагыг зайлуулж хэдэн арван тэрбумын төсвийн үрэлгэн бөгөөд тансаг зардлыг хэмнэж байж тахлыг давна.\n\n

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 11

Тодотгол хийхгүй гээд монголчуудад дайсагнаад байгаа Хүрэлбаатар гэдэг этгээдийг ЗАСГИЙН ГАЗАР ын гишүүнээс авч хаяачээ.

0  |  1
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 11

zov shiidver baina, er ni naad bankuudiin het ondor hyynii asuudliig zegzleech,,,ard tymniig estoi shulj baigaa shdee , delhiid iim ondor banknii hyytei uls negch baihgui, evrop amerikt bol barag hyygui………..

1  |  0
аа(203.91.119.42) 2020 оны 04 сарын 11

цагдаа эмч нарын орон сууцны өндөр хүүтэй зээлийг бүгдийг нь 8 хувьд оруулж өгөх нь маш зөв шийдвэр байна шүү.\n ар гэрээ умартан ажиллаж байгаа тангараг өргөсөн алба хаагчид

1  |  0
Top