Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт баталсан билээ. Энэ талаар өнөөдөр /2019.11.18/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлдэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
монгол улс дэлхийн хамгийн бага цалинтай дээрээс нь НДШ гэх мэт юмнуудыг нэмээд байвал ард түмний амьдрал улам маш хүнд болно төрд байгаа дээд тушаалтангууд ч яахав авилга луйвараар баяжсан нөхдүүд