ТӨСӨВ 2020: Хэн хэдийг захиран зарцуулах ЭРХТЭЙ вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Монгол Улсын 2020 оны төсөв өчигдөр батлагдсан. Түүхэнд байгаагүй өндөр зарлага төлөвлөсөн нь эдийн засагчдын шүүмжийг дагуулж байгаа билээ.  Гэсэн ч ирэх онд олох, орлого зарлагын төсөөлөл нэгэнтээ хуульчлагдчихлаа. 2020 оны төсвийн ОНЦЛОХ ТОО-нуудаас хүргэе.

 

  • Төсвийн Орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөгөөр
     
  • Төсвийн Зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөгөөр
     
  • Төсвийн Алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөгөөр  тооцсон нь ДНБ-ий 5.1  хувьтай тэнцүү байна.
     
  • Нийгмийн даатгалын санд төвлөрөх шимтгэлийн орлогыг 2,217.2 тэрбум төгрөг, хадгаламжийн хүүгийн орлогыг 74.7 тэрбум байхаар
     
  • Нийгмийн даатгалын сангийн нийт зардлыг  2,510.7 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь энэ оныхтой харьцуулахад, 442.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.
     
  • Тэтгэврийн  даатгалын сангийн нийт зардлыг 2,275.3 тэрбум төгрөгөөр, орлогыг 1, 876.1 тэрбум төгрөгөөр тооцов.
     
  • Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 3 их наяд 806.1 тэрбум төгрөг байхаар
     
  • Засгийн газрын өрийн нийт хэмжээг 22 их наяд 89.1 тэрбум төгрөг байхаар тусгав.


2020 ОНД ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН ЗАРЦУУЛАХ ЗАРДАЛТАЙ ТАНИЛЦ! 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга -  6,438.6 сая төгрөг


Монгол Улсын Их хурлын дарга
 

  • Урсгал зардал-44,323.3 сая төгрөг
  • Хөрөнгийн зардал-2,560.8 сая төгрөг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга
 

  • Урсгал зардал -2,309.7
  • Хөрөнгийн зардал -600.0 сая төгрөг

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
 

  • Урсгал зардал -4,728.9 сая төгрөг 
  • Хөрөнгийн зардал -4,480.0 сая төгрөг 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга
 

  • Урсгал зардал -56,3010.3 сая төгрөг

Хүний эрхийн үндэсний комиссын дарга
 

  • Урсгал зардал -1,326.5 сая төгрөг 

Улсын ерөнхий прокурор
 

  • Урсгал зардал -36,046.6 сая төгрөг
  • Хөрөнгийн зардал -11,731.5 сая төгрөг

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
 

  • Урсгал зардал -4,805.7 сая төгрөг

Монгол Улсын Ерөнхий аудитор
 

  • Урсгал зардал -22,119.7 сая төгрөг 
  • Хөрөнгийн зардал -1,000.0 сая төгрөг 

Авлигатай тэмцэх газрын дарга
 

  • Урсгал зардал -25,987.5 сая төгрөг 
  • Хөрөнгийн зардал  1,120.7 сая төгрөг 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга - 4,791.8 сая төгрөг 

Төрийн албаны зөвлөлийн дарга - 3,604.3 сая төгрөг 

Үндэсний статистикийн хорооны дарга - 16,019.2 сая төгрөг 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга - 38,141.4 сая төгрөг 

Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах комиссын дарга - 54,460.4 сая төгрөг 


Монгол Улсын Ерөнхий сайд - 470,403.0 сая төгрөг 
 

  • Монгол Улсын Шадар сайд -174,935.7 сая төгрөг 
  • ЗГХЭГ-ын дарга - 71,010.7 сая төгрөг 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд -176,225.5 сая төгрөг 
  • Гадаад харилцааны сайд -93,406.2 сая төгрөг 
  • Сангийн сайд -3,115,628.0 сая төгрөг 
  • Хууль зүй дотоод хэргийн сайд – 625, 898.1 сая төгрөг 
  • Зам, тээврийн хөгжлийн сайд -375, 416.6 сая төгрөг 
  • Батлан хамгаалахын сайд -294,277.5 сая төгрөг 
  • БСШУС-ын сайд -2,173, 161.9 сая төгрөг
  • УУХҮ-ийн сайд -42,914.4 сая төгрөг
  • ХХААХҮ-ийн сайд-193,862.8 сая төгрөг 
  • Эрүүл мэндийн сайд -964,554.8 сая төгрөг
  • Эрчим хүчний сайд -100,128.3 сая төгрөг
  • Барилга, хот байгуулалтын сайд  276,675.8 сая төгрөг 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.82) 2025 оны 03 сарын 13

Боловсролын сайд 2 трилион тѳгрѳгѳѳр ямар элэнцгээ хийдэг байна аа? Баахан ном хужаад үйлдвэрлэж сургуульд шахах гэж үү? Монголын боловсролын салбар дампуурсан. Одоо хүлээн зѳвшѳѳр. Ийм дампуурсан салбарт 2 трилионыг үрнэ гэдэг дэндүү хайран. Ядарсан буурай улсад шүү.

1  |  0
Close menu