Төсвийн тодотголоос танд хамаатай НАЙМАН ШИЙДВЭР

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийж байгаа тухайгаа олон нийтэд танилцууллаа. Коронавируст цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүнд цаг үед төсвийн тодотголыг дараах үндсэн дөрвөн чиглэлээр хийсэн байна. Үүнийг танилцуулбал нэгдүгээрт иргэд, аж ахуйн нэгжид чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэх, хоёрдугаарт эрүүл мэндийн салбарын зардлыг нэмэгдүүлэх, гуравдугаарт экспортын орлого буурч байгаа тул экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, дөрөвдүгээрт цахим шилжилт хийх боломжийг судалж, зарим талаар нэвтрүүлэхэд чиглэж тодотгол хийхээр болсон байна.

Цар тахлын үед гэрээ хэлцэл хийгдээгүй, тендер зарлагдаагүй төслүүдэд хөрөнгө оруулахгүй байх, зарим хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад анхаарч ажиллахаар болжээ.

"Гэрээ хийгдээгүй, тендер зарлаагүй, ажлынх нь явц удаашралтай байгаа төслүүдийн хөрөнгө оруулалтыг хассанаар 520-иод тэрбум төгрөгийг хэмнэж үлдээж байгаа. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн дүнгээс 520 тэрбум төгрөг хасагдаж байгаа юм" гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярьсан юм. 

Эрүүл мэндийн салбарт 118.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд оруулжээ. Үүнээс 71 тэрбум нь эрүүл мэндийн салбарын хамгаалах хэрэглэл, эм, эмнэлгийн хэрэгсэлд, 22.3 тэрбум нь улирлын томуу болон коронавирусний вакцинд, үлдсэн нь ажилчдын цалин хөлс, илүү цагийн урамшуулал, лабораторийн төхөөрөмжид зарцуулагдах юм байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд нэмж гурван тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. 

Хэрэгжүүлэх арга хэмжээнээс шалтгаалаад энэ жилийн төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай байх төлөвтэй байгаа аж. Үүнээс 1.6 их наяд төгрөг нь гаднын зээл тусламж гэж үзэж байгаа ч 2.2 их наяд нь цахим шилжилт болон бусад зүйлст зарцуулагдах аж.


Төсвийн тодотголоос уншигч танд хамаатай дараах найман шийдвэрийг та бүхэнд танилцуулъя.
 

 

  1. Хүүхдийн мөнгийг аравдугаар сар хүртэл 100 мянган төгрөг олгох байсныг он дуустал үргэлжлүүлэхээр болов.
     
  2. Нийгмийн халамжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг он дуустал үргэлжлүүлэх.
     
  3. Өрхийн амьжиргаа доогуур айл өрхөд олгох хүнсний талоны тараалтыг он дуустал үргэлжлүүлэх.
     
  4. Байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр олгох 100 мянган төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх.
     
  5. Нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь бус 50-60 хувиар буулгаж энэ шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэх.
     
  6. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас доор орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас он дуустал чөлөөлөх.
     
  7. Түрээсийн төлббөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийг түрээсийн орлогод ноогдох албан татвараас чөлөөлөх шийдвэрийг он дуустал үргэлжлүүлэх.
     
  8. Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас тэглэж чөлөөлөх шийдвэрийг үргэлжлүүлэх

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
moogii(66.181.161.126) 2020 оны 08 сарын 07

niigemii daatgalaas 10 jilii neg udaa ogoochee awah hun olon bna haraj uzwel sain bna

0  |  0
enhee(66.181.161.126) 2020 оны 08 сарын 07

nuugemii daatgalii 10 jilii neg udaa ard tumendee oooch awa hun olon bna shuuu

0  |  0
Орлого олох(103.26.194.226) 2020 оны 08 сарын 06

Худлаа шийдвэр гаргаж ард түмнээ доромжилдог оо боливол яасанын ААНОАТ ыг хязгаарт хүрээгүй бхад чөлөөлнө гэсэн худлаа 1% татвар авсаар буйг юу гэж ойлгох ?

0  |  0
Зочин(202.179.10.10) 2020 оны 08 сарын 07

Зээлийн хүүг багасгаачээв Банкны хэт өндөр хүүтэй зээлийн дарамтанд байгаа өрх иргэд олон байна\n

1  |  0
Зочин(202.126.89.103) 2020 оны 08 сарын 06

НДШ байгууллагын төлдөгийг 100% чөлөөлөөчээ. Арай гэж хаалгаа барьчихгүй цалин олгож бгаа Аж ахуй нэгжээ дэмжихгүй бол удахгүй цалин өгдөг газаргүй бно шүү

0  |  0
Bolor(139.5.218.114) 2020 оны 08 сарын 06

Nuguu 200 g ugnu geed erunxii said yarisan ix udaj bna ajilaa xiigeed yavj bga niigmiin daatgal tulugch irgeded tusalna geed bsan biz dee odoo arai.olon sar bolood bna sh dee xurdan shiideerei said ni

0  |  0
Иргэн(66.181.185.140) 2020 оны 08 сарын 05

Ийм үед маш зөв шийдвэр гаргажээ.Баярлалаа.

1  |  0
Dashdulam(202.55.188.39) 2020 оны 08 сарын 05

Bayrlaa

0  |  0
Зочин(103.10.21.32) 2020 оны 08 сарын 07

Вирусын үед энэнээс илүү яах вэ ....ЗАСГИЙН ГАЗАРТАА БАЯРЛАЛАА

0  |  3
Отгонжаргал(66.181.161.30) 2020 оны 08 сарын 06

Үнэхээр иргэдээ гэсэн зөв шийдвэр гаргажээ. БАЯРЛАЛАА

0  |  1
лхам...........(103.212.119.115) 2020 оны 08 сарын 06

Сайхан шийдвэр сонслоо.Засгийн газар,сангийн сайдад талархаж байна. Тэтгэврийн шинэчлэлээ яаравчлана гэдэгт найдаж байна.

1  |  1
зочин(66.181.178.175) 2020 оны 08 сарын 06

нөгөө ипотекийн зээлээ тасралтгүй хойшлужлахгүй төлбөл хүүг нь бууруулна гэдэг нь яалаа

2  |  1
zochin(202.179.27.138) 2020 оны 08 сарын 05

khuviaraa tuldug khumuus khamragdana bizdee

0  |  0
Zo(103.26.193.214) 2020 оны 08 сарын 06

Huviaraa ND toldog humuus yaahiin boloo

0  |  2
Top