Казахстаны иргэний үйлдлээс болж БНСУ хууль бусаар ажиллагсдад тавих ШААРДЛАГАА нэмэгдүүллээ

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

БНСУ-д хууль бусаар ажиллаж байх хугацаандаа бага сургуулийн сурагчийг машинаар дайрч, улмаар нэг ч хонолгүй Узбекстан руу зугтсан 20 настай Казахстаны иргэнийг баривчилжээ. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан бөгөөд Өмнөд Солонгост хууль бусаар ажиллаж байсан төрсөн эгчийг нь саатуулсны дараа тэрбээр өөрөө хэргээ хүлээхээр буцаж ирсэн байна.

Энэ хэргээс болоод БНСУ-ын холбогдох байгууллагууд тус улсад хууль бусаар буюу хараар ажиллаж байгаа иргэдийг саналаараа эх орон руугаа буцвал шууд өдөрт нь хилээр гаргадаг байсан журмыг өөрчлөхөөр болжээ. Шинэ журмыг ирэх долоо хоногоос мөрдөж эхлэх аж.

Энэхүү шинэ журмаар БНСУ-д хууль бусаар ажиллаж байгаад буцах санал гаргасан иргэн гурав хоногийн өмнө тус улсаас гарах болсноо БНСУ-ын цагаачлалын албанд мэдэгдэх шаардлагатай болж байна.  Энэ хугацаанд тус улсад оршин суух хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож, хохирол учруулсан эсэх талаар шалгах ба үүний дараа хилээр гаргах зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэх ажээ. 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Бэлтгэсэн САРА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.197) 2019 оны 10 сарын 16

Манай лаларууд их штээ .Эргэж ирэхгүй юм шиг хүн муутай гөлөгнүүд зарим нь сайхан залуучууд бдаг шүү.

0  |  0
Top