ОЛОН ӨНГӨ: Угаарын хий мэдрэгчийг улсдаа үйлдвэрлэе

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргасан. Ингэхдээ гаднаас зургаан тэрбум төгрөгөөр худалдаж оруулж ирэхээр ажиллаж байгаагаа хотын дарга мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа юм. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд “MQ-7” мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжиж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээжээ.

Энэхүү төхөөрөмж нь “LCD” дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгнө. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай юм байна. Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс “угаартаж” амь насаа алдах аюул учирч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урьдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай.
 


Төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг эрдэмтэд хэлж байна. Гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө судалж, хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Хотын дарга С.Амарсайхан нарт даалгасан байдаг. Хаанаас, ямар төхөөрөмж оруулж ирэх боломжтойг мэргэжлийн байгууллагуудаар судлуулна гэсэн. Гэхдээ ойролцоогоор 30-400 мянган төгрөгийн үнэтэй энэ төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх биш, Монголдоо үйлдвэрлэх боломж бүрэн байна. Иргэд угаартаж амь насаа алдахыг хараад суух биш нэн даруй арга хэмжээ авч, гадаадын компаниудын гарыг хараад суух бус Монголдоо асуудлыг шийдэх боломж байсаар...

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.130) 2019 оны 10 сарын 17

Монголд үйлдвэрлэхээр гадныхаас илүү үнэтэй болчихгүй бол яахавдээ. \n

0  |  0
Зочин(202.9.43.32) 2019 оны 10 сарын 17

Бизнес ч юу байх вэ. Монгол эрдэмтэд хийж чадаж байвал өөрсдөө хийгээд өөрсдөө мөнгөө авсан нь дээр шүүдээ. Харин яасан орой дуу гардаг эрдэмтэд вэ

0  |  1
Зочин(202.9.43.32) 2019 оны 10 сарын 17

хүний нохой идэхээр өөрийн нохой идсэн нь дээр. Тэртээ тэргүй хэнд ч бай мөнгө зарна. Үнэгүй л олдов гэж.....

0  |  0
zochin(211.36.137.186) 2019 оны 10 сарын 17

bas neg biznes sanaa.

0  |  0
Top