Египетийн Луксор хотоос холгүй байрлах эртний Эль Ассасиф оршуулгын газар археологичид 20 гаруй авс бүхий нууц бунхан илрүүлжээ.
Сүүлийн жилүүдэд илрүүлж буй чухал олдвор хэмээн эрдэмтэд үнэлж байгаа бөгөөд модон авснууд дээрх будаг, сийлбэр маш сайн хадгалагдсан байна. Эртний египетчүүд дөнгөж сая үлдээгээд явсан мэт гэж археологичид онцолжээ. Нууц бунханд дахь авснуудыг давхарлаж байрлуулсан аж. Египетийн эртний өвийн яамны мэдээлснээр, авснуудыг нээгээгүй байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийн бямба гарагт /2019.10.19/ өгөх аж.
Эртний Эль Ассасиф оршуулгын газар Шинэ хаанчлалын үеийн фараонуудын бунхан байрладаг Хаадын хөндийтэй зэрэгцэн оршдог. Эль Ассасифт илрүүлсэн ихэнх булш эртний Египетийн түүхийн хожуу үед буюу М.Э.Ө 664-332 онд хамаардаг. Энд мөн М.Э.Ө 1150-1292 он буюу Шинэ хаанчлалын эхэн үед д хамаарах хоёр булш байдаг. Энэ үед Яхмос I, Хатшепсут, Тутмос III, Аменхотеп III, Эхнатон, Тутанхамон зэрэг фараонууд хамаардаг.
Өнгөрсөн долоо хоногт археологичид Луксор хотын орчим эртний аж үйлдвэрийн бүсийг олсон билээ. Энэ бүсэд агуулах, хаадын бунханд зориулсан төрөл бүрийн зүйлс хийдэг дарханы газрууд, олон тооны шавар хэрэгслүүдийг олджээ.
Одоогоор Хаадын хөндийд 63 фараоны бунхан нээгээд байна. М.Э.Ө 1550-1069 онд энэ хөндийд фараон болон ихэс дээдэс, язгууртнуудыг оршуулдаг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )