СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Японд зорчих монгол иргэдийн анхааралд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Японы цаг уурын албанаас нутгийн хойд ба зүүн хэсэгт энэ долоо хоногийн баасан, бямба гарагт илүү их бороо орох төлөвтэй, үерийн улмаас хөрсний гулгалт үүсч болзошгүй байгаа тул дээрх бүс нутагт зорчих монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

“Хагибис” далайн хар салхины уршгаар амь үрэгдэгсдийн тоо 77 болсон бөгөөд одоо болтол сураггүй байгаа есөн хүнийг аврагчид эрж хайсаар байна. 

Японы Чюүбү, Канто, Тохокү бүс нутагт сэргээн босголтын ажлыг эхлүүлээд байгаа хэдий ч хүчтэй аадар борооны улмаас 33,000 гаруй байшин үерт автаж, 105,000 гаруй өрх усгүй, олон мянган байшин цахилгаангүй байгаа ажээ.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top