Дундговь: Хятадын хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах шугамыг нээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Дундговь аймгийн төвд Дундговь-Өмнөговь аймагтай холбосон 330 квт-ын цахилгаан дамжуулах, хувиргах шугамын нээлт боллоо. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар бүтсэн уг төслийн нээлтэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайд Шин Хаймин нар оролцжээ.  

Төслийн ажил өнгөрсөн 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд төлөвлөгөөт хуваарийн дагуу ийнхүү хүлээлгэн өгч байгаа аж. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн уг шугамыг Монгол Улсын эрчим хүчний салбарын түүхэн бүтээн байгуулалт гэж онцолсон байна. Энэхүү өндөр хүчдэлийн шугам ашиглалтад орсон нь “Оюу Толгой” уурхайд цахилгаан цахилгаан, эрчим хүчний хангамжийг илүү найдвартай болгож, эрчим хүчний зардлыг хэмнэн, орон нутгийн хөгжлийг ахиулна гэдгийг онцолжээ.

Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн гэж Шин Хаймин онцлон дурдсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Daagii(24.19.4.149) 2019 оны 10 сарын 20

Hiihiig ni hyatad hiij tux haichilahiig ni mongol hiih uimdaa. Ichij amidar.

0  |  0
Top