Мьянмар улс VR технологи ашиглан бэлгийн боловсрол олгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Мьянмар улсын нийгэмд бага насны охидыг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Мэдээллийн технологийн агентлагтай хамтран VR буюу өргөтгөсөн бодит байдлын технологи ашиглан бэлгийн боловсрол олгохоор болсон байна. Өнгөрсөн оны судалгаагаар тус улсад бэлгийн хүчирхийллийн 1500 хэрэг бүртгэгджээ. Үүний 66 хувь нь бага насны охидыг хүчирхийлэх гэмт хэрэг байдаг аж.

Өргөтгөсөн бодит байдлын технологи ашиглан бэлгийн боловсрол олгох төслийг Харвардын их сургууль төгссөн Хла Хла Вин удирдах юм байна. Тэрээр Давосын чуулганаас тодруулсан 40 хүртэлх насны шилдэг 40 бизнес эрхлэгчдийн нэгээр шалгарсан билээ. “Аюулаас ангижир” гэж нэрлэсэн уг төсөл зургаан сарын дараа хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж буй аж. Хэрэв төсөл амжилттай болбол хөрш зэргэлдээ улсуудад ч нэвтрүүлэх талаар Хла Хла Вин ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top