Б.Саранцацрал
Олон Улсын Тэшүүрийн Холбооноос зохион байгуулдаг "Stake America-2019" уран гулгалтын Гран-При АНУ-ын Лас Вегас хотноо дуулиан дүүрэн өндөрлөлөө.
Тэр дундаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ёстой гайхамшиг гэгч тохиов.
Богино үзүүлбэрийн дараа Америкийн уран гулгагч Брэди Теннелл тэргүүлж, ОХУ-ын Анна Щербакова түүнээс 7,5 оноогоор дутуу, тавдугаар байрт бичигдэж байлаа. Энэ их онооны зөрүүг нөхөх зорилгоор чөлөөт үзүүлбэрт Щербаковагийн дасгалжуулагч, Н.Медведева, А.Загитова, Ю.Липницкая нарын олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн алдарт Этери Тутберизе 4 эргэлттэй лутц, хоёр удаа гүйцэтгэх захиалга өгчээ. Австрийн уран гулгагч Алиоз Лутцийн 1913 онд анх гүйцэтгэсэн, хожмоо түүний нэрээр нэрлэгддэг болсон энэ үсрэлт нь уран гулгалтын хамгийн хүнд хэцүүд тооцогддог axel-ийн дараа дараа бичигддэг билээ.
Лутц үсрэлтийг гүйцэтгэхэд хүнд төвөгтэй болгодог нэг элемент бол эргэлт нь нар буруу байдагт оршино. Урьд өмнө нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 4 эргэлттэй лутц, нэг үзүүлбэрт хоёр удаа хэн ч гүйцэтгэж байгаагүй юм.
Ийнхүү уран гулгалтын түүхэнд тодоор, мөнхөд бичигдэхийн төлөө цэнхэр даашинзтай 15 настай ОХУ-ын уран гулгагч Анна Щербакова мөсөн дээр гарч ирлээ...
Эхний дөрвөн эргэлттэй лутц үсрэлтийг гурван эргэлттэй энгийн тулуп үсрэлттэй хослуулан төгс гүйцэтгэхэд Лас-Вегасын "Orleans arena” ордонд цугларсан 9000 гаруй үзэгчид гайхшралд автлаа. Хоёр дахь 4 эргэлттэй лутц үсрэлтийг орос охин яг л огтхон ч алддагүй швейцарь цаг лугаа гүйцэтгэв. Энэ удаад “Orleans arena” дахь үзэгчдийн гайхшрал бишрэлээр солигджээ. Үнэхээр супер гүйцэтгэл болсон болохоор арга ч үгүй биз.
Үзүүлбэр дундаа орж, өндөр техник бүхий үсрэлт, эргэлт, уран сайхан гулгалтын явцад Лизагийн /Анна Щербаковагийн/ цэнхэр даашинц гэнэт улаан өнгөөр солигдох нь тэр. Эрх чөлөөний орон Америкийн бэлгэдэл цэнхэр өнгийг Агуу Орос орны бэлгэдэл улаан өнгө нөмрөн авч байх шиг л...
“Orleans arena” дахь үзэгчид ид шид, гайхамшигийн оронд зочилж байгаа мэт санагдсан буй заа. Үлгэрийн баатар нь харин Алиса биш энэ удаа Лиза байлаа.
Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл Оросуудын “хэн ч халдашгүй ариун дагшин, дархан цаазат бүс“ гэдгийг Щербакова сануулах ажгуу.
Анна Щербаковагийн үзүүлбэрийн тухай нэгэн цагт уран гулгагч шавь нар нь Европ болон Дэлхийн АШТ-ээс 41 алт, Олимпоос 7 алт цуглуулж явсан ОХУ-ын домогт дасгалжуулагч Татьяна Тарасова: “Нэг үзүүлбэрт дөрвөн эргэлттэй лутц, хоёр удаа... Энэ бол түүхэн дэх анхны тохиолдол. Маш олон жилийн хүлээлээ, энэ амжилтыг. Ийм рекордыг та дахин харахын тулд магадгүй 100 жил хүлээх хэрэгтэй болох” хэмээн өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 17 )
Дэлхийн зулай дээр орос хүмүүс оршин байдаг биздээ.Тэхээр аргагүй шүүдээ
Лиза биш Аня шүү дээ. Үнэхээр Этеригийн 4А гайхамшигтай уран гулгагч охид.
Этеригийн 4А угаасаа тасархай байгаа. Александра Трусова нь 9 сард Братиславд нэг үзүүлбэрт 4 эргэлттэй үсрэлт 3 хийж хоёр дээд амжилт шинэчлээд 10 сард Japan Open-д бүр дөрвийг гүйцэтгээд амжсан бол Алёна Косторная Финляндад чөлөөт үзүүлбэртээ хоёр триксель, сая Анна хоёр квадлуц гүйцэтгэж түрүүлцгээсэн. Улирал эхлээд хоёр сар ч болоогүй байна даа...\n
Америк угаасаа энэ төрөлд өөрийн тамичнаа илт дэмждэг. Гэвч Оросыг дачихгүй юм даа
аугаа орос орон, орос хүмүүст би хайртай. Уран гулгалтыг орос оронгүйгээр тѳсѳѳлѳх аргагүй
аугаа орос орон, орос хүмүүст би хайртай. Уран гулгалтыг орос оронгүйгээр тѳсѳѳлѳх аргагүй
гайхамшигтай гүйцэтгэл болжээ,энэ мөд давтагдахгүй дээ,,орсууд хөдөлмөрч улсууд ,алдаагаа засах талаар судалгаа эрэл сорилт хийж тасралтгүй ажиллаж байгаагийн үр дүн юмаа,манай бөхчүүд ч гэсэн тэр японы бөхчүүдийн гүйцэтгэлийг судлаж ,давтуулж -давуулж-чанаржуулж -баталгаажуулах ажлыг хийх хэрэгтэй юм шигээ\n
орос орон агуу.
Oor buur ch mundag ohin baigaa. Trusova geed axel-s busad buh ergeltee 4-r hideg. Nege hesegtee orosiin erin boloh yum bna l daa!
Гайхалтай.
Uneheer mundag heleh ug alga ura Oros
uneheer chadvarlag mundag yumaa\n
аах уран гулгалтын ноён оргилын бүр дээр нь гялалзаж байна.үнэхээр оросыг хэн барах вэ дээ
saihan yumaa
аугаа юм аа
yaaaaaaj bicheed bgaa setguulch ve..nudend haragdtal deer ni nemehed hezeech uran gulgaltiig ingej bichij bsan setguulch mongold baikhgui..medeej 1 jiliin daraa dahij harah bolomjtoi..bas l medremjtei bichedeg setguulch bna..big like..
YAMAR mundag yum be\n