ОХУ-ын Буриадын Улаан-Үдээс Хиагт орох замд энэ сарын 24-нд машины осол гарч, хүний амь эрсэдлээ.
Энэ сарын 24-ний шөнө Поворот тосгоноос зургаан км зайд “Toyota Corolla Fielder” машины 48 настай жолооч адуу мөргөж, осолджээ. Машинд сууж явсан 53 настай эмэгтэй хүнд гэмтэл аван, эмнэлэгт хүргэсэн ч нас барсан байна. Зам дээр морь гэнэт гарч ирсэн тул жолооч зайлж чадалгүй, мөргөсөн бололтой.
“Зарим эх сурвалжийн мэдээгээр осолдсон машинд Монголын иргэд зорчиж байжээ” гэж Ариг Ус телевиз мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )