“Дулааны цахилгаан станц-3”-ын ажилтан цахилгаанд цохиулж, амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд засвар үйлчилгээ хийж байсан тус компанийн ажилтан өчигдөр /2019.10.28/ өндөр хүчдэлд цохиулан нас баржээ.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд байрлах зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байсны нэг нь 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулж, амиа алдсан байна.

Энэ тухай дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагчид 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин, 35 настай, эрэгтэй Б нь 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ.

Онцгойн алба хаагчид цогцсыг буулгаж, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болорчулуун(64.119.25.124) 2019 оны 10 сарын 29

Тус бйгуууллагын дарга Чинбат гэгч авилгачид хариуцлага тооц

0  |  0
Top