Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд өчигдөр /2019.10.30/ орон сууцны хоёр давхрын цонхоор унах гэж байсан таван настай хүүг онцгой байдлын албан хаагчид аварчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр /2019.10.30/ 18:23 цагт хүлээн авч, нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч 18:29 цагт очиж, хүүг аварсан байна.
Мөн өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны "Веста" хотхонд дөрвөн давхрын тагтнаас иргэн 62 настай, эрэгтэй Г гэгч үсрэх гэж байсныг Нийслэлийн аврах ангийн алба хаагчид таслан зогсоож, амийг нь аварчээ.
Сэтгэгдэл ( 0 )